dobu.mndobu

П.Сайнзориг: Иргэдээс ирж буй шүүмжийг хүндэтгэж, хуулийн төслөө татлаа

П.Сайнзориг: Иргэдээс ирж буй шүүмжийг хүндэтгэж, хуулийн төслөө татлаа

УИХ-ын гишүүн П.Сайнзориг, Н.Батсүмбэрэл нар "Монгол Улсад хөдөлмөр эрхлэх гадаад ажилтны тоо, хувь хэмжээ тогтоохгүй байх, ажлын байрны төлбөрөөс чөлөөлөх тухай хууль"-ийн төслийг УИХ-ын дарга Д.Амарбаясгаланд өргөн барьсан билээ. Тэгвэл өнөөдөр /2024.12.23/ тухайн хуулийн төслөө татан авч буй талаар мэдээлэл өглөө. 

УИХ-ын гишүүн П.Сайнзориг "Монгол Улсад хөдөлмөр эрхлэх гадаад ажилтны тоо, хувь хэмжээ тогтоохгүй байх, ажлын байрны төлбөрөөс чөлөөлөх тухай хууль" болон "Зөрчлийн тухай хууль"-уудын өөрчлөлтийг татан авч буйгаа илэрхийлж байна. 

Нэгдүгээрт, Олон нийтийн хэлж байгаа санал шүүмжийг хүндэтгэж байна. Уг асуудлын талаар олон нийтэд мэдээллийг сайн өгч байж улс орны эдийн засгийг тэлэх, эрчимжүүлэх, ажлын байрыг бий болгох, дээр нь хувийн хэвшлийн тулгамдаад байгаа хэд хэдэн асуудал байгаа. Татварын дарамт, нийгмийн даатгалын өр шир, мөн ажиллах хүчний хомсдолд орчхоод байгаа энэ асуудал дээр өөр ямар гарц шийдэл байж болох вэ гэдэг зүйлийг бид эргэн судалж хувийн хэвшлийг дэмжих, эдийн засгийн тэлэлтийг нэмэгдүүлэх чиглэлд үргэлж анхаарна гэж хэлмээр байна. 

Хоёрдугаарт, Цаашдаа эргээд Монгол залуучуудыг ажлын байраар хангахад ямар асуудал дутагдаад байгаа юм. Тэр шаардлагатай ур чадваруудыг ямар аргаар богино хугацаанд олгож болох вэ гэдэг зүйлийг судлан шийдвэрлэх арга замыг илэрхийлье гэж бодож байна. 

Эцсийн дүндээ Монгол Улсад томоохон бүтээн байгуулалт явахад улс төр болон төсөв мөнгөний шийдвэр гаргачхаад байгаа боловч ажиллах хүч, тээвэр ложистикоосоо болоод бараа материалаа татаж чадахгүй байна. Энэ мэтчилэн маш олон асуудлуудаас хувийн хэвшил маань цаг хугацаандаа ажлаа хийж чадахгүй эргээд алдагдалд ордог. Улсын төсвөөр гүйцэтгэж байгаа хөрөнгүүд ч гэсэн жил ирэх тусам хойш болдог үзэгдлүүд байна. Тэгэхээр энэ дээр өнөөдрийн ирүүлж байгаа санал шүүмжийг авч үзээд хувийн хэвшилд үүсэж байгаа татвар, дарамтыг хэрхэн яаж бууруулах уу, ажиллах хүчний хомсдолыг хэрхэн яаж зөв аргаар шийдвэрлэх үү, эргээд хувийн хэвшлийн бизнесийн үйл ажиллагааг дэмжсэн хууль эрх зүйн орчныг бүрдүүлэхийн тулд цаашдаа ч гэсэн ажиллах болно. Бодлого, зарчим, байр суурь хэвээрээ  байгаа гэдэг зүйлийг хэлмээр байна" хэмээв. 

Хуваалцах:

|
Багануур ХК 100 сая төгрөгөөр шагнуулжээ

Багануур ХК 100 сая төгрөгөөр шагнуулжээ

11 цагийн дараа

Сэтгүүлч Б.Хонгорзул

Дуулиан дарах 135К

Дуулиан дарах 135К

8 цагийн дараа

Сэтгүүлч Б.Хонгорзул

Нийт нутгийн 60 гаруй хувьд цастай байна

Нийт нутгийн 60 гаруй хувьд цастай байна

8 цагийн дараа

Сэтгүүлч Н.Уянга

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.