dobu.mndobu

Бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор ашиглалтад ороход бэлэн боллоо

Бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор ашиглалтад ороход бэлэн боллоо

Баянгол дүүргийн 10 дугаар хороонд 280 хүүхдийн бага сургууль, цэцэрлэгийн цогцолборын барилгын ажил дууслаа.

Тус барилга нь А, Б, В блок бүхий хоёр давхар барилга бөгөөд бүлгийн өрөө, багш нарын өрөө, спорт заал, урлаг заал, эмчийн өрөө, хувцас солих өрөө, гал тогоо, ариун цэврийн өрөө, болон бусад өрөө тасалгаануудаас бүрдсэн зохион байгуулалттай. Тус ажлыг улсын төсвийн хөрөнгө оруулалтаар "Шонхорчин ХХК" гүйцэтгэж, нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар захиалагчийн техникийн хяналтыг хэрэгжүүлэн ажиллалаа. 

 

Эх сурвалж: Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.