0
Огноо2024-12-24
УИХ-ын гишүүн П.Сайнзориг, Н.Батсүмбэрэл нар "Монгол Улсад хөдөлмөр эрхлэх гадаад ажилтны тоо, хувь хэмжээ тогтоохгүй байх, ажлын байрны төлбөрөөс чөлөөлөх тухай хууль"-ийн төслөө өчигдөр /2024.12.23/ татан авч буйгаа мэдэгдсэн билээ. Тэгвэл үүнтэй холбогдуулан Гэр бүл хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан өнөөдөр мэдээлэл өглөө.
Энэ үеэр тэрбээр "Энэхүү хуулийн эхний хоёр заалт нь ажлын байрны хөнгөлөлттэй холбоотой, гурав, дөрөв дэх заалт нь хүнд суртал, авлигал, цахимжуулалттай холбоотой хоёр заалт, тав дахь заалт нь Төсвийн хуулийн өөрчлөлттэй уялдуулж төсөв батлагдсаны дараа арванхоёрдугаар сарын 1-ний дотор "Засгийн газар ирэх жилээс салбаруудын квотыг зарладаг болъё" гэсэн заалтуудыг Засгийн газар өргөн барьсан.
Өчигдөр АН-ын бүлэг харамсалтайгаар Засгийн газраас өргөн барьсан хуулийн заалтыг сонсохгүйгээр Засгийн газаас өргөн барьсан хуулийг дэмжихгүй гэж иргэдэд буруу ташаа мэдээлэл өгөх дүгнэлт гаргасанд харамсаж байна. АН-ын дарга Л.Гантөмөр, Шадар сайд эдийн засгийн хөгжлийн асуудал, мега төслүүдээ хариуцдаг. Доржханд гадаадын хөрөнгө оруулалтыг хариуцдаг. Уул уурхай, эрдэс баялгийн сайд Ц.Туваан мега төслүүдээ хариуцаж байгаа. Батсуурь орон сууц, барилгуудаа хариуцаж байгаа. Эрдэнэбүрэн 20 минутын хот мега төслүүдээ хариуцаж байгаа. Энэ бүх сайд нарын дэмжсэн "Засгийн газарт энэхүү хуулийн төслийг өргөн барья" гэсэн бичгүүд бүгд байгаа.
Засгийн газраар орж хууль хэлэлцүүлэхэд дэгтэй. Эхлээд Засгийн газрын бүх гишүүд санал өгдөг. Үүний дараа эргээд Засгийн газраар хэлэлцүүлээд хоёрхон сайд зөвшөөрөл өгдөг. Сангийн сайд, Хууль зүйн сайд хоёр. Засгийн газар хэлэлцэж дэмжээд УИХ-д өргөн барихыг мөн л энэ хоёр сайд зөвшөөрөл өгдөг. Энэ зөвшөөрөл нь энд байна. Тийм учраас өчигдрийн АН-ын шийдвэр ингэж гарч байгаад би харамсаж байна. Хамтарч өргөн барьчхаад бүлгийнхээ хурлаар энэ хуулийнхаа таван заалтыг сонсохгүйгээр цөөн хэдэн гишүүдийн нөлөө, муйхар тайлбарт автаж ийм үйлдэл хийсэн харамсаж байна.
Маргааш Засгийн газрын хуралдаанаар энэ хуулийнхаа асуудлыг оруулна. Хамтарч Засгийн газар барьж байгаа улс төрийн хүчин маань ийм шийдвэр гаргасан учраас Засгийн газраас шийдвэр гаргах ёстой. Үүнээс ямар шийдвэр гаргахыг эргээд мэдэгдье гэж бодож байна.
Нэгдүгээрт, Квот гэдэг асуудлыг ард иргэд хязгааргүй квот гэж мушгиж байх шиг байна. Ийм квот Монгол Улсад байдаггүй. "Гадаадын иргэдийн эрх зүйн тухай хууль" гэж байдаг. "Гадаад иргэдийн тоо нь Монгол Улсын харьяат хүн амын тооны 3 хувийн 1 хувиас хэтрэхгүй байна" гэдэг заалттай.
Хоёрдугаарт, Ашигт малтмалын тухай хууль дээр Уул уурхайн салбарт ажиглагсдын нийт хүн амын 10 хувиас хэтрэхгүй байна.
"Гадаадын иргэний эрх зүйн тухай хууль", "Ашигт малтмалын тухай хууль", "Гадаадын ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай хууль" гэсэн энэ гурван хуулиар квот зохицуулагддаг.
MMCG гэдэг байгууллагаар Монгол Улсын хөдөлмөрийн зах зээлийн эрэлт нийлүүлэлтийн таамаглалын судалгааг хийлгүүлсэн. Энэ судалгаагаар ирэх 15 жилд 2035 он хүртэл тодорхой хэмжээнд хөдөлмөрийн хомсдолд орох эрсдэлтэй байна. Энэ эрсдэлийн тоо ирэх 15 жилд 240000 орчимд хүрч магадгүй байна. Хэрэв 14 мега төсөл бүгд хэрэгжээд, Монгол Улсын эдийн засаг 6-7 хувь өсвөл ажиллах хүчний хомсдол гарах юм байна. Үүнийг 100 хувь гаднын ажиллах хүчээр нөхнө гэсэн үг огт биш.
Мега төсөл 4-8 жилийн дотор хэрэгждэг. Тэгэхээр 2035 он хүртэлх хугацааны зүйл байгаа.
Үүнийг Монголын Ардчилсан холбоо, УИХ-ын Л.Мөнхбаясгалан "Сайнзоригийн хуулиас илүү хортой хууль үлдчихсэн байна" гэдэг мэдээллийг олон нийтэд цацсан. Ямар санаатайгаар ингэж мушгин гуйвуулж байгаад би харамсаж байгаа юм. Тэр тусмаа сүүлийн үед УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Аялал жуулчлалын сайд байсан Ц.Оюунгэрэл гаднынхныг оруулж ирье гэж их ярьдаг байсан. Би андуураагүй бол гадаад нөхөртэй. Нөхрөө Монгол иргэн болгочхоогүй бол энэ нөхөр жил бүхэн визний асуудал ярьж байгаа. Энэ визний асуудлыг арилгая гэж байхад энэ хүн юуг нь эсэргүүцээд байгаа юм. Сүүлийн жилүүдэд яагаад гадаад нөхөртэй монгол бүсгүйчүүд монголын тусгаар тогтнолын асуудалд санаа зовох болов. Хэн нь хэрсүү байхыг харъя.
Л.Мөнхбаясгалан, Ц.Оюунгэрэл нарыг мэтгэлцээнд дуудаж байна" хэмээв.
Хуваалцах:
Э.Энхзориг: Ковидын төсөв нэхсэн нь ялтан, нэхүүлсэн нь элчин сайд
4 цагийн дараа
Сэтгүүлч А.Сайханбаяр
Оюутнууд автобусанд төлбөрөө төлж зорчино
4 цагийн дараа
Сэтгүүлч А.Сайханбаяр
Mенингококкын халдвараар нэг хүүхэд нас баржээ
4 цагийн дараа
Сэтгүүлч Н.Уянга
Л.Энх-Амгалан: АН-ын бүлэг иргэдэд ташаа мэдээлэл өгсөнд харамсаж байна
2 цагийн дараа
Сэтгүүлч Н.Уянга
ТАНИЛЦ: 2025 оноос мөрдөгдөж эхлэх ХУУЛЬ, ЖУРМУУД
15 минутийн өмнө
Сэтгүүлч Б.Хонгорзул
“Москвагийн цом”-оос манай тамирчид ДОЛООН МЕДАЛЬ хүртэв
1 цагийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
ТОДРУУЛГА: "Үгэнд орохгүй байна" гэх шалтгаанаар хүүхдийг зодсон нь тогтоогджээ
1 цагийн өмнө
Сэтгүүлч Б.Хонгорзул
Богд уулын туннелийн ₮55.3 тэрбумын тендерээр Б.Дэлгэрсайханыг АТГ-т шалгуулъя
1 цагийн өмнө
Сэтгүүлч Б.Хонгорзул
Цас орж агаарын чанар сайжирлаа
2 цагийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
Морь цоллооч Т.Тэмүүлэн “ОНЫ ОНЦЛОХ ХҮҮХЭД”-ээр шалгарчээ
2 цагийн өмнө
Сэтгүүлч Б.Хонгорзул
Dobu хөтөч: “Уур амьсгалын өөрчлөлт-боловсрол” уулзалт болно
2 цагийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: “Цэ”-д өөрөөсөө дүү залуутай танилцан, пиво уугаад, 28 удаа хутгалуулж нас баржээ
3 цагийн өмнө
Сэтгүүлч Б.Хонгорзул
XX зууны Монголын түүхийн зарим асуудал "МОНГОЛ ДАХЬ УЛААН ХУВЬСГАЛ"
19 цагийн өмнө
Сэтгүүлч А.Сайханбаяр
Засгийн газрын өргөн барьсан хуулийн төсөл хамгийн ноцтой...
19 цагийн өмнө
Сэтгүүлч А.Сайханбаяр
ИРГЭД: Долоон жилийн турш байраа хүлээсэн гурван иргэн нас барж, нэг иргэн ор сураггүй алга болжээ
20 цагийн өмнө
Сэтгүүлч А.Сайханбаяр
Бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор ашиглалтад ороход бэлэн боллоо
21 цагийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
Багануур ХК 100 сая төгрөгөөр шагнуулжээ
1 өдрийн өмнө
Сэтгүүлч Б.Хонгорзул
П.Сайнзориг: Иргэдээс ирж буй шүүмжийг хүндэтгэж, хуулийн төслөө татлаа
1 өдрийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
ТАНИЛЦ: 2025 оноос мөрдөгдөж эхлэх ХУУЛЬ, ЖУРМУУД
15 минутийн өмнө
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.