dobu.mndobu

Оюутнууд автобусанд төлбөрөө төлж зорчино

Оюутнууд автобусанд төлбөрөө төлж зорчино

НИТХ-аас өнгөрсөн хоёрдугаар сард тогтоол гаргаж, нийтийн тээврээр үйлчлүүлэх үнийн тарифт зарим өөрчлөлт оруулсан. Уг тогтоол ирэх сарын 1-нээс хэрэгжиж эхлэх юм.

Тодруулбал, иргэд автобусаар зорчихдоо 500 төгрөг төлж, 30 минутын дотор дамжин суухдаа төлбөр төлөхгүй зохицуулалт үйлчилж байгаа. Тэгвэл 2025 оны нэгдүгээр сарын 1-нээс иргэд 1000 төгрөг төлж, өдөрт хугацаа хамаарахгүй дөрвөн удаа зорчих юм. Хэрэв дөрвөөс дээш удаа зорчихоор бол мөн 1000 төгрөг нэмж төлнө. Түүнчлэн Боловсролын тухай хуульд нэмэлт өөрчлөлт орж, оюутнууд нийтийн тээврээр хөнгөлөлттэй зорчих заалт хүчингүй болсон тул мөн 1000 төгрөг төлж зорчих юм. Харин ахмадууд харьяалал харгалзахгүй автобусаар үнэгүй зорчих бол хүүхдүүд 200 төгрөгөөр зорчсон хэвээр байх юм.

Энэ талаар Нийтийн тээврийн бодлогын газрын дарга Д.Отгонжаргал:

“Нийтийн тээврийн үйлчилгээний тарифыг 500 төгрөг байхаар 2014 онд тогтоож байсан. Үүнийг 10 жилийн дараа 1000 төгрөг болгох зохицуулалт хэрэгжих гэж байна. Өнөөдрийн байдлаар нийтийн тээврийн хэрэгслүүдэд Улаанбаатар смарт карт унших төхөөрөмж болон бүх төрлийн арилжааны банкны карт унших төхөөрөмжүүд ажиллаж байгаа. Цаашлаад Qpay, SocialPay болон бусад цахим төлбөрийн хэрэгслүүд ашиглах боломжийг бүрдүүлж байна. 2021 оны судалгаагаар нийтийн тээврээр нэг зорчигч тээвэрлэх зардлын үнэ 1300 төгрөг хэмээсэн байдаг. Нийтийн тээврийн үйлчилгээний зардлын зөрүүг ойртуулах үүднээс НИТХ-аас гаргасан тогтоолыг хэрэгжүүлэхээр ажиллаж байна” гэв.

Ташрамд, автобусны үнийн тарифыг 2014 онд шинэчилснээс хойш өөрчлөлт оруулаагүй юм. Улмаар нийслэлийн төсвөөс автобус компаниудад жилд 350 тэрбум төгрөгийн татаас өгч, иргэдийг 500 төгрөгөөр зорчуулж байсан юм.

Хуваалцах:

|
Ихэнх газарт агаар "цэвэр" байна

Ихэнх газарт агаар "цэвэр" байна

15 цагийн дараа

Сэтгүүлч Н.Уянга

ЦАГ АГААР: Улаанбаатарт -18 градус хүйтэн байна

ЦАГ АГААР: Улаанбаатарт -18 градус хүйтэн байна

15 цагийн дараа

Сэтгүүлч Б.Хонгорзул

Оюутнууд автобусанд төлбөрөө төлж зорчино

Оюутнууд автобусанд төлбөрөө төлж зорчино

2 цагийн өмнө

Сэтгүүлч А.Сайханбаяр

ТАНИЛЦ: 2025 оноос мөрдөгдөж эхлэх ХУУЛЬ, ЖУРМУУД

ТАНИЛЦ: 2025 оноос мөрдөгдөж эхлэх ХУУЛЬ, ЖУРМУУД

6 цагийн өмнө

Сэтгүүлч Б.Хонгорзул

Цас орж агаарын чанар сайжирлаа

Цас орж агаарын чанар сайжирлаа

8 цагийн өмнө

Сэтгүүлч Н.Уянга

Цас орж, цасан шуурга шуурна

Цас орж, цасан шуурга шуурна

9 цагийн өмнө

Сэтгүүлч Н.Уянга

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.