0
Огноо2024-12-25
Засгийн газраас санаачлан боловсруулсан “Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар хооронд Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтыг хэрэгжүүлэх хэлэлцээрийг байгуулахад баримтлах чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр (2024.12.25) Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгаланд өргөн мэдүүлэв.
Улсын Их Хурлын 2024 оны 21 дүгээр тогтоолоор баталсан “Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр”-т 14 мега төслийг хэрэгжүүлэхээр тусгасан бөгөөд үүнд Гашуунсухайт-Ганцмод, Ханги-Мандал, Шивээхүрэн-Сэхээ хилийн боомтуудын хил дамнасан холболтын төмөр зам, ачаа тээврийн шилжүүлэн ачих терминалыг барих зорилтыг дэвшүүлсэн.
Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтыг хэрэгжүүлэх хэлэлцээрийг байгуулахад баримтлах чиглэл батлагдснаар төмөр замаар экспортлох ачааны хэмжээг жилд 30 сая.тн түүнээс дээш, Тавантолгойн ордын нүүрсний экспортын хэмжээг жилд 70 сая.тн хүртэл өсгөж, нүүрс борлуулалтын орлогыг жилд 1,5 тэрбум доллараар нэмэгдүүлэх боломж бүрдэхээр байгаа гэдгийг Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ тодотгов.
Мөн цаашид эдийн засгийн өсөлт жил бүр 0.8 нэгж хувиар нэмэгдэх, ядуурлын түвшин буурч, нэг хүнд ногдох ДНБ-ийг 10000 ам.долларт хүргэх, эдийн засгийн өсөлтийг 6 хувиас дээш түвшинд хадгалах, инфляцыг 5 хувьд барих зэрэг эдийн засгийн томоохон ач холбогдолтой гэж үзэж буйгаа илэрхийллээ. Уг тогтоолын төслийг Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 33.1 дэх хэсэгт заасны дагуу яаралтай хэлэлцүүлэхээр өргөн мэдүүлсэн байна
Хуваалцах:
"Эхийн алдар" одонгийн мөнгө хоёр дахин нэмэгдлээ
4 цагийн дараа
Сэтгүүлч Н.Уянга
2024 оны онцлох хүүхдүүдэд шагнал гардууллаа
4 цагийн дараа
Сэтгүүлч Б.Хонгорзул
“Ерөнхийлөгчийн цом”-ын төлөө чансаа өндөр 128 бөх барилдана
4 цагийн дараа
Сэтгүүлч Б.Хонгорзул
ТАНИЛЦ: Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд
3 цагийн дараа
Сэтгүүлч Н.Уянга
Зээлийн мэдээллийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ
2 цагийн дараа
Сэтгүүлч Б.Хонгорзул
"Орано майнинг" эхний санхүүжилтээр 500 сая доллар гаргана
21 минутийн дараа
Сэтгүүлч Н.Уянга
Ченжүүдийг доромжилсон асуудлаар Хотын дарга Х.Нямбаатарт иргэний хэрэг үүсгэлээ
1 цагийн өмнө
Сэтгүүлч Б.Хонгорзул
“Эрдэнэс алт ресурс” ХХК-ийн удирдлагуудын ТАНСАГЛАЛ
2 цагийн өмнө
Сэтгүүлч Б.Хонгорзул
Эверестэд амиа алдсан Ц.Өсөхжаргал, Л.Пүрэвсүрэн нарт Олон улсын хэмжээний мастер цол олгоно
2 цагийн өмнө
Сэтгүүлч Б.Хонгорзул
Төв аймгийн зарим суманд комбайн өгөв
2 цагийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
Утааны сонсголыг хоёрдугаар сарын 3, 4-нд хийнэ
3 цагийн өмнө
Сэтгүүлч Б.Хонгорзул
Ихэнх газарт агаар "цэвэр" байна
4 цагийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
Dobu хөтөч: Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хороо хуралдана
4 цагийн өмнө
Сэтгүүлч А.Сайханбаяр
ЗАСГИЙН ГАЗАР: Гашуунсухайт-Ганцмод хил дамнасан холболтын төмөр замын талаар хэлэлцэж байна
4 цагийн өмнө
Сэтгүүлч Б.Хонгорзул
ЦАГ АГААР: Улаанбаатарт -18 градус хүйтэн байна
4 цагийн өмнө
Сэтгүүлч Б.Хонгорзул
Э.Энхзориг: Ковидын төсөв нэхсэн нь ялтан, нэхүүлсэн нь элчин сайд
21 цагийн өмнө
Сэтгүүлч А.Сайханбаяр
Оюутнууд автобусанд төлбөрөө төлж зорчино
21 цагийн өмнө
Сэтгүүлч А.Сайханбаяр
Mенингококкын халдвараар нэг хүүхэд нас баржээ
21 цагийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.