0
Огноо2024-11-12
Өмсөж зүүх, эдэлж хэрэглэх, идэж уухаасаа эхлээд жирийн иргэдтэй нэг зиндаад багтахгүй болтлоо задарч яваа нэг хүн байгаа нь Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Чинбатын Номин. “Ул”-ны амьдралаас улс төрд орж, Улаанбаатарын гэр хороололд өсөж үзээгүй цагаан гартнуудад таалагдах зүйл олон биш. Тэд үргэлж хүнийг дээрээс харж ирсэн бол иргэд тэднийг доороос харж ирсэн нь нуугаад байх зүйл бас биш юм.
Ч.Номин Говь-Алтай аймгийн уугуул. Тухайн үед МАН-ын генсек, нутгийнх нь залуу Д.Амарбаясгалан түүнд итгэл үзүүлж Соёлын сайдаар 2021 оны нэгдүгээр сарын 29-ний өдөр томилуулсан байдаг. Намын анхан шатны байгууллагаар дамжилгүй тооноор орж ирэхэд намынхан нь түүнийг таатай хүлээж аваагүй ч амьдрал дунд “буцалж” сурна гэж найдаж байсан. Гэсэн ч тэр тэгсэнгүй.
Гуравхан жилийн хугацаанд Төрийн нарийн бичгийн даргаараа С.Оюунбилэг, Ч.Энх-Амгалан, Ч.Цэвэгдорж нарын шилийг харж амжаад байгаа юм. Одоо Төрийн нарийн бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч шинэ хүнтэй хамтарч ажиллаж чадах эсэх нь бас л эргэлзээтэй.
Тэд төрийн албаны туршлага дутуугаас бус Ч.Номин сайдтай хамтарч ажиллаж чадахгүй гэх шалтгаанаар ажлаа өгсөн талаар салбарынхан нь шивэр авир гэлцдэг. Төрийн мэргэшсэн алба хаагч нар өмнөх ажлаа л сайн хийх нь чухал болохоос хэн нэгэн сайдын таалал, ааш аягт таацуулан ажиллана гэж байхгүй. Гэтэл Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Номингийн аалинд тааруулж ажиллах гэж яамныхан нь бүхэлдээ үйлээ үздэг гэнэ.
Айлын эрх охин байж болно. Ажил, амьдрал мэдэхгүй ч байж болно. Ядаж ааш аягаа засаж төрийн ажлыг хиймээр юм даа, Ч.Номин сайдаа. Хүсэлд тань нийцүүлж, аашинд нь таацуулж ажиллах гэж яамныхан чинь үнэндээ зүдэрч байна шүү.
Ашиг сонирхол нь хэтийдсэн хүний хувийн эрх ашгийг хангаж чадахгүй гэж хэлснийхээ төлөө Төрийн нарийн бичгийн дарга нар нь төрд ажиллаж чадахгүй явдаг байж мэдэх л юм.
Р.ЖАРГАЛ
Хуваалцах:
Ерөнхийлөгчийн хоригийг маргааш хэлэлцэнэ
11 цагийн дараа
Сэтгүүлч Б.Хонгорзул
Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг баталлаа
9 цагийн дараа
Сэтгүүлч Н.Уянга
Энэ амралтын өдрүүдэд цас орж, цасан шуурга шуурна
8 цагийн дараа
Сэтгүүлч Н.Уянга
Үндсэн хуулиа дээдлэн залах тухай УИХ-ын тогтоолын төслийг баталлаа
7 цагийн дараа
Сэтгүүлч Н.Уянга
Дорнод аймгийн Засаг даргаар Ш.Ёлыг томиллоо
7 цагийн дараа
Сэтгүүлч Н.Уянга
Утааны хордлогоос сэргийлэх нь: Өдөр бүр 200 мл сүү ууж, долоо хоногт нэг удаа ууланд алхаарай
6 цагийн дараа
Сэтгүүлч Б.Хонгорзул
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илүү үйлчилж байсан
6 цагийн дараа
Сэтгүүлч Н.Уянга
Н.Номтойбаяр: "Цөмийн энергийн тухай хууль"-ийг зөв тайлбарлахгүй бол бид ДАРАМТАД ОРНО
4 цагийн дараа
Сэтгүүлч Н.Уянга
Хүүхдийн 22 амбулатори уртасгасан цагаар ажиллаж байна
3 цагийн дараа
Сэтгүүлч Н.Уянга
Төсвийн хориг ба хоршсон улс төр
2 цагийн дараа
Сэтгүүлч Н.Уянга
Б.Ганболд Америк тивийн цомын тэмцээнээс хүрэл медаль хүртлээ
2 цагийн дараа
Сэтгүүлч Н.Уянга
ТАНИЛЦ: Өнөөдөр цахилгааны хязгаарлалт хийх БАЙРШЛУУД
1 цагийн дараа
Сэтгүүлч Б.Хонгорзул
Мал аж ахуйн салбарын нэмүү өртөг, хүртээмжтэй хөгжлийг дэмжинэ
1 цагийн дараа
Сэтгүүлч Н.Уянга
“Та НӨАТ-ын сугалааны азтан боллоо” хэмээн кибер залилан хийж байна
1 цагийн дараа
Сэтгүүлч Б.Хонгорзул
Улс тунхагласны баяраар 10 сая төгрөгийн байтай барилдаан болно
1 цагийн дараа
Сэтгүүлч Н.Уянга
Dobu хөтөч: Бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулна
37 минутийн дараа
Сэтгүүлч Н.Уянга
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 3 градус дулаан
30 минутийн дараа
Сэтгүүлч Б.Хонгорзул
С.Шаарийбуу: Төрийн өндөр албан тушаалтнууд охины минь хэрэгт нөлөөлсөн
17 цагийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
Төрийн албаны ерөнхий шалгалт эхэллээ
18 цагийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
Б.Жавхлан: Алдагдалгүй төсөв батлахын тулд хөрөнгө оруулалтуудаа танана
20 цагийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
Байнгын хорооны тогтоолын төслүүдийг баталлаа
2 өдрийн өмнө
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.