0
Огноо2024-12-26
“Тэтгэврийн шинэчлэл-Тэтгэврийн нөөц сан”-ийн нээлт өнөөдөр /2024.12.26/ боллоо.
Гэр бүл, хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан "Өнөөдөр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн хамтарсан Засгийн газрын 100 хоног өнгөрсөн долоо хоногоос эхэлж байгаа. Энэ хугацаанд хийсэн ажлынхаа тайланг тавьж байна. Өнгөрсөн долоо хоногт Монгол Улсын Ерөнхий сайд Монгол Улсын Баялгийн санг гурван санг албан ёсоор нээсэн. "Ирээдүй өв сан", "Хуримтлалын сан", "Хөрөнгө оруулалтын сан"-г нээсэн. Хуримтлалын сан дээр нийт 497 тэрбум төгрөг төвлөрч иргэн бүр дээр 135 мянган төгрөгийн хуримтлал үүссэн. Энэ сан нь цаашдаа бүх уул уурхайн төслүүдээс орлох төрийн эзэмшиж байгаа 34 хувийн ногдол ашигт ногдох бүх мөнгөнүүд энэ сан дээр төвлөрнө.
И-Монгол аппликэйшн дээр манай нийгмийн даатгалын шимтгэл төлдөг иргэдийн хагас хуримтлалын нэрийн данс өнөөдөр албан ёсоор нээгдэж байна.
Монгол Улсын хэмжээнд нийгмийн даатгалын шимтгэл төлж байгаа 1.288.000 иргэн байгаа. Эдгээр иргэд өөрийнхөө төлж байгаа шимтгэлийн 17.2 хувийг дансанд хуримтлал болгож байна. Нийт үнийн дүнгээрээ 224 тэрбум төгрөг цугларч байна. Энэ мөнгө тодорхой хөрөнгийн зах зээл рүү орж өгөөжөө хүртэх ёстой.
Энэ бол тэтгэврийн шинэчлэлийн хүрээнд хийж байгаа томоохон шинэчлэл юм. Монгол Улсад байгаа тэтгэврийн тогтолцоо бол хуваарилалтын тогтолцоо. Бидний төлж байгаа НДШ-ийг тэтгэвэрт гарч байгаа хүмүүс маань авдаг. Өнөөдрөөс эхэлж манай улс хагас хуримтлалын тогтолцоонд буюу иргэдийн төлж байгаа шимтгэлийн 2 хувь нь өөрийнх нь нэрийн данс дээр хуримтлагдах шинэ боломж гарч байна.
Удахгүй бид хувийн тэтгэврийн санг УИХ-д өргөн барих гэж байна. Үүнтэй уялдуулж Монгол Улс цаашдаа олон давхар тэтгэврийн тогтолцоо руу шилжиж байгаа юм. Тэгэхээр тэтгэвэрт гарахаа зөвхөн Нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр авдаг биш өөрийнхөө нэрийн данс дээрх хуримтлалаасаа өөрийн ажилласан жилээр тооцсон шимтгэлээсээ мөн сайн дурын даатгалд хуримтлуулсан мөнгө гээд хоёроос гурван эх үүсвэрээс тэтгэвэр авдаг тогтолцоо руу шилжих эхний алхам болж байна.
Яагаад өөрчлөлт хийж байгаа вэ гэхээр өнгөрсөн хугацаанд улс төрчдийн шийдвэрээс болж Тэтгэврийн даатгалын сан буюу нийгмийн даатгалын шимтгэл төлж буй хүмүүсийн нуруун дээр маш их ачаалал ирсэн. Нийт 4.7 их наядын ачаалал ирж байна. Зөвхөн 2025 оны улсын төсвөөс гэхэд татвар төлөгчдийн мөнгөөр нийгмийн даатгалын алдагдлыг нөхөж болохгүй шүү дээ. Гэхдээ нөхөхөөс өөр шийдэл байхгүй. Тийм учраас зөвхөн 2025 он гэхэд улсын төсвөөс татвар төлөгчдийн мөнгөөр 1.5 их наядыг Нийгмийн даатгалын алдагдлын санд хүлээлгэж өгч байна. Төсвөөс нөхөх энэ алдагдал жил бүр 1 их наяд төгрөгөөр нэмэгдэж байна. Тиймээс ийм маягаар явж болохгүй. Тиймээс тэтгэврийн тогтолцоонд шинэчлэл хийж байна.
Тэтгэврийн даатгалын санг буруу шийдвэр гаргаж банкнууд дээр байршуулж, тэр тусмаа алдагдалтай ажиллаж байсан банкнууд дээр байршуулж 160 тэрбум төгрөг алдсан. Үүнийг нөхөх ажлыг бид эхлүүлж байна. Үндэсний хороо шинээр байгуулагдаж Монгол Улсын ерөнхий прокурорт гомдол гаргаад үүний дагуу Авлигатай тэмцэх газар шинээр хэрэг нээж, энэ ажлууд эхэлж байна.
"Чингис хаан" банканд байршуулсан 100 тэрбумыг би авах бүрэн боломжтой гэж харж байна. Яагаад гэхээр энэ банк дампуураагүй байна. Капитал банк дээр байгаа 60 тэрбумын шүүхийн асуудал дээр энэ банк дээрх үнэ цэнтэй барьцаа хөрөнгүүд солигдсон байна. Тиймээс үүнийг шалгуулахаар хууль хяналтын байгууллагад шилжиж байна. Үнэ цэнтэй хөрөнгүүд байгаа юм байна. Тийм учраас энэ хөрөнгүүдийг авах юм бол "Капитал" банк дээр байгаа 60 тэрбумыг төлүүлэх боломж байна" хэмээв.
Хуваалцах:
"ДЦС-3"-ыг шинэчлэх зураг төсөл боловсруулах, ОХУ-тай хийх хэлэлцээрийг батлалаа
15 цагийн дараа
Сэтгүүлч А.Сайханбаяр
Улсын Заан Б.Бат-Өлзий галд гэрээ алдсан хүүхдүүдэд барилдааныхаа байг хандивлана гэлээ
15 цагийн дараа
Сэтгүүлч А.Сайханбаяр
Нийслэлийн 55 дугаар сургуульд цахилгаан шат суурилуулах төсөл хэрэгжүүлнэ
15 цагийн дараа
Сэтгүүлч А.Сайханбаяр
Нийслэлийн ЗДТГ-ын даргаар Д.Амгаланг томиллоо
15 цагийн дараа
Сэтгүүлч Н.Уянга
Dobu хөтөч: Томуу ба томуу төст өвчний ба менингококкын нөхцөл байдлын талаар мэдээлнэ
15 цагийн дараа
Сэтгүүлч А.Сайханбаяр
Шархадад агаар хамгийн их бохирдолтой байна
15 цагийн дараа
Сэтгүүлч Н.Уянга
ЦАГ АГААР: Өнөөдөр ихэнх нутгаар тогтуун байна
14 цагийн дараа
Сэтгүүлч А.Сайханбаяр
Шилдэг түрүүч, байлдагчийн шинэ жил боллоо
1 цагийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
"Цагаан алт" үндэсний хөдөлгөөний зээлийн санхүүжилтийн гэрээнд гарын үсэг зурлаа
2 цагийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
Ирэх онд "Цагаан алт" үндэсний хөтөлбөрийн хүрээнд 789 тэрбум төгрөгийн зээл олгоно
3 цагийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
Л.Оюун-Эрдэнэ: 14 мега төсөл хэрэгжсэнээр Хуримтлалын сан 2030 он гэхэд 18-20 их наядад хүрнэ
3 цагийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
Л.Энх-Амгалан : "Капитал" банканд байгаа 60 тэрбумыг төлүүлэх боломж байна
4 цагийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
Төрийн өндөрлөгүүдийн царайгаар эвлүүлэг хийж нийтэлсэн пэйж хуудас ор мөргүй устжээ
5 цагийн өмнө
Сэтгүүлч А.Сайханбаяр
Ирэх 7 хоногт томуугийн дэгдэлт оргил үедээ хүрнэ
5 цагийн өмнө
Сэтгүүлч А.Сайханбаяр
Баярын өдрүүдэд зарим боомтыг хаана
5 цагийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
Б.Содбаатар: Метро төслийн хүрээнд 42 цэгт газраас доош 30 метрийн гүнд босоо өрөмдлөг хийж дууссан
5 цагийн өмнө
Сэтгүүлч А.Сайханбаяр
Онцгой байдлын алба хаагчид 7890 иргэний амь насыг аварчээ
7 цагийн өмнө
Сэтгүүлч А.Сайханбаяр
ТОГТООЛ: Явган хүний зам дээр машинаа тавьсан зөрчлийг мэдээлбэл 4,000 төгрөгийн урамшуулал олгоно
7 цагийн өмнө
Сэтгүүлч Б.Хонгорзул
Монгол, Францын хамтарсан Ураны төслийн үр өгөөжийг Хуримтлалын санд төвлөрүүлнэ
8 цагийн өмнө
Сэтгүүлч А.Сайханбаяр
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.