dobu.mndobu

ЗАСГИЙН ГАЗАР: Агаарын бохирдлын талаар хэлэлцэнэ

ЗАСГИЙН ГАЗАР: Агаарын бохирдлын талаар хэлэлцэнэ

Долоо хоног бүрийн Лхагва гарагт Засгийн газрын ээлжит хуралдаан болдог. Энэ долоо хоногийн Лхагва гараг нэгдүгээр сарын 1 буюу бүх нийтийн амралтын өдөр таарч буй тул өнөөдөр (2024.12.30) 11:00 цагаас ээлжит бус хуралдаан зарлалаа. 

Хуралдаанаар,

-Хөгжлийн банкны үйл ажиллагаа холбогдох хууль тогтоомжид нийцэж байгаа эсэх тухай ээлжит хяналт, шалгалт хийсэн дүнгийн талаар,

-Нийслэлийн агаарын бохирдлын талаар,

-2025 оныг Нийслэлийн дэд бүтцийн хөгжлийг дэмжих жил болгон зарласантай холбогдуулан авах арга хэмжээний талаар,

-“Хоолны түүхий эдийн зардлыг шинэчлэн тогтоох тухай” Засгийн газрын тогтоолын төсөл /хүүхдийн хоолны зардал/ зэрэг найман асуудал хэлэлцэхээр төлөвлөжээ. 

 

 

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.