dobu.mndobu

Зайсангийн хуучин гүүрийн хөдөлгөөнийг өнөөдрөөс хэсэгчлэн хаана

Зайсангийн хуучин гүүрийн хөдөлгөөнийг өнөөдрөөс хэсэгчлэн хаана

Зайсангийн хуучин гүүрийн хөдөлгөөнийг энэ сарын 8-ны өдөр хааж, бохирын шугамыг шилжүүлэхээр төлөвлөж байсан. Харин төлөвлөгөөг шинэчлэн гаргаж хуучин гүүрний урд уулзвар хэсгийн хөдөлгөөнийг өнөөдөр буюу арваннэгдүгээр сарын 12-ны 00:00 цагаас эхлэн хэсэгчлэн хааж, бохирын шугам угсралт болон худаг байгуулах ажлыг хийн энэ сарын 30-ны 06:00 цагт нээхээр төлөвлөж байна. Энэ хугацаанд хуучин, шинэ гүүрний хөдөлгөөнийг хаахгүй, замын хөдөлгөөнийг сөрөг хөдөлгөөнөөр зорчуулах юм. 

Зайсангийн хуучин гүүрийг 1968 онд буюу одоогоос 56 жилийн өмнө ашиглалтад оруулсан түүхтэй. Үүнээс хойш засвар, шинэчлэлт огт хийгээгүй бөгөөд 2012 онд стандартаар ашиглалтын түвшин D үнэлгээнээс бага, хэзээ ч нурж магадгүй гэсэн дүгнэлт гарсан. Тиймээс Зайсангийн хуучин гүүрийг буулгаж, шинээр барихаас өөр аргагүй болсон юм.

Энэ хүрээнд Зайсангийн хуучин гүүрийг 225 метр, хоёр эгнээ бүхий төмөрбетон хос гүүрээр шинэчилнэ. Хажуугийн шинэ гүүрийг барьж байх хугацаанд дам нуруунуудыг 70 хувьтай бэлтгэсэн. Дам нуруу суурилуулах үед бэлтгэл бүрэн дуусна. Одоо гүйцэтгэгч бэлэн, ажлаа эхлүүлэхэд бэлэн болжээ.

Хуваалцах:

|
Ачаа тээвэрлэлт 20.5 хувиар өсжээ

Ачаа тээвэрлэлт 20.5 хувиар өсжээ

7 цагийн дараа

Сэтгүүлч Н.Уянга

Машины импорт 72,4 хувиар өсжээ

Машины импорт 72,4 хувиар өсжээ

1 цагийн дараа

Сэтгүүлч Н.Уянга

Нүүрсний экспорт 23.9 хувиар өсжээ

Нүүрсний экспорт 23.9 хувиар өсжээ

31 минутийн дараа

Сэтгүүлч Н.Уянга

ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө -10 градус хүйтэн байна

ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө -10 градус хүйтэн байна

14 минутийн өмнө

Сэтгүүлч Б.Хонгорзул

13 иргэний амь насыг авран хамгаалжээ

13 иргэний амь насыг авран хамгаалжээ

21 цагийн өмнө

Сэтгүүлч Н.Уянга

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.