0
Огноо2024-12-30
“Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр”-т батлан хамгаалах чиглэлээр 10 зорилтын хүрээнд 52 ажил арга хэмжээг тусган Улсын Их Хурлаар батлууллаа.
Монгол Улсын Их Хурлаар Зэвсэгт хүчний ЗЭВСЭГ, ТЕХНИКИЙН ШИНЭЧЛЭЛ, ЭНХИЙГ ДЭМЖИХ АЖИЛЛАГАА, ЦЭРГИЙН ЖИНХЭНЭ АЛБА-тай холбоотой холбогдох хууль бодлогуудыг батлуулж, эрх зүйн цогц шинэчлэл хийлээ.
Цэргийн алба хаагчдынхаа нийгмийн баталгааг хангах чиглэлээр олон жил хүлээгдсэн ОНЦГОЙ НӨХЦӨЛИЙН НЭМЭГДЭЛ-ийг 2025 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн 25 ХУВИАР олгохоор шийдвэрлүүлж чадлаа.
Зэвсэгт хүчний “Алслагдсанд тооцогдсон цэргийн анги, салбарын алба хаагчид мөнгөн урамшуулал олгох журам”-уудыг батлуулан АЛСЛАГДСАН БҮСИЙН НЭМЭГДЭЛ-ийг 2025 оны нэгдүгээр сараас эхлэн өгөхөөр тогтлоо.
Батлан хамгаалах салбарын 2025 оны төсөвт УРСГАЛ ЗАРДЛЫГ 34 ХУВИАР, ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫГ 4 ДАХИН нэмэгдүүллээ.
ЭХ ОРНЫ ДУУДЛАГА болсон Хугацаат цэргийн алба хаагчдын сургалтын хөтөлбөрт БҮРЭН ШИНЭЧЛЭЛ ХИЙЖ, цэргийн алба хаах хугацаанд нь энгийн мэргэжил эзэмшүүлэх, тэдэнд “СУРАЛЦАХУЙН”, “АЖИЛЛАХУЙН”, “АМЬДРАХУЙН”, “НИЙГЭМШИХҮЙН” цогц чадамж олгох, АНГЛИ ХЭЛ, МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИ, ЖОЛООНЫ СУРГАЛТ-ын тусгай хөтөлбөр хэрэгжүүлэхээр бэлтгэл ажлыг хангалаа.
“Халхын голын байлдааны ялалтын түүхт 85 жил”-ийн ойг ёслол төгөлдөр тэмдэглэн өнгөрүүллээ.
“БАТЛАН ХАМГААЛАХЫН СЭРГЭЛТ” салбарын удирдах ажилтны зөвлөгөөнийг амжилттай зохион байгуулж, нэгтгэл ангиуд давуу талдаа түшиглэн бэхжих, олон улсын жишигт хүрсэн ЖИШИГ ЦЭРГИЙН АНГИУД БАЙГУУЛАХ эхлэл тавигдлаа.
БАТЛАН ХАМГААЛАХ САЛБАРЫН гадаад харилцааг эрчимжүүлж, Вьетнам, Турк, Киргиз улстай батлан хамгаалах аж үйлдвэрлэлийн чиглэлээр харилцаагаа өргөжүүлж, Япон улстай "БАТЛАН ХАМГААЛАХЫН ТЕХНИК, ТОНОГ ТӨХӨӨРӨМЖ БОЛОН ТЕХНОЛОГИ ШИЛЖҮҮЛЭХ ТУХАЙ МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР, ЯПОН УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР ХООРОНДЫН ХЭЛЭЛЦЭЭР”-т гарын үсэг зурлаа.
Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий Командлагчийн санаачилгаар “Хөвсгөл нуурын эко системийг хамгаалах” нуурын ёроолын аюултай хог хаягдлыг цэвэрлэх, бохирдлыг бууруулах ажлын хүрээнд Хөвсгөл нуурын 33-171 метрийн гүнээс 11 нэгж автотехник, 50 орчим тонн шатахуун, тосолгооны материал, аюултай хог хаягдлыг гаргаж, Хөвсгөл нуурыг бохирдох эрсдэлээс хамгаалсан бол ТЭРБУМ МОД үндэсний хөтөлбөрийн хүрээнд Батлан Хамгаалах салбарын хэмжээнд 400 мянган мод тарьлаа.
2025 он Батлан Хамгаалах салбарт ЭХ ОРОНЧ МОНГОЛ-ИХ СЭРГЭЛТИЙН ЖИЛ байх болно.
Хуваалцах:
Энэ сарын 10-наас Зайсангийн хуучин гүүрний хөдөлгөөнийг хаана
3 цагийн дараа
Сэтгүүлч Н.Уянга
Нийтэд тустай ял шийтгүүлсэн этгээдүүдээр эмнэлэг орчмын цас, мөсийг цэвэрлүүлжээ
2 цагийн дараа
Сэтгүүлч А.Сайханбаяр
Хуучин троллейбуснуудыг бүрэн зогсоожээ
26 минутийн дараа
Сэтгүүлч А.Сайханбаяр
Хууль зөрчиж шахмал түлш тээвэрлэсэн иргэдийг торгожээ
10 минутийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
Гишүүний бүрэн эрх дууссанаас хойш хөдөлмөр эрхлээгүй бол нэг удаа мөнгөн тэтгэмж олгоно
1 цагийн өмнө
Сэтгүүлч А.Сайханбаяр
ТАНИЛЦ: Орон сууц худалдан авсан болон сургалтын төлбөрийн буцаан олголт авахад бүрдүүлэх материал
1 цагийн өмнө
Сэтгүүлч А.Сайханбаяр
Тусгай хамгаалалттай газар нутагт нэвтрэх тасалбарын хэмжээг шинэчлэн тогтоолоо
2 цагийн өмнө
Сэтгүүлч А.Сайханбаяр
МЭДЭГДЭЛ: Чадлын дутагдалтай холбоотой хязгаарлалт хийгдээгүй
2 цагийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
Манай тамирчид 50 хэмийн хүйтэнд уралдаж алт, мөнгөн медаль хүртлээ
3 цагийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
"Монголын төмөр зам" ТӨХК-ийн захирлаар О.Батчулууныг томилжээ
3 цагийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
БНСУ-ын Ерөнхийлөгчийг баривчлахаар мөрдөн байцаагчид гэрт нь ирээд байна
4 цагийн өмнө
Сэтгүүлч Б.Хонгорзул
Улсын хэмжээнд 262 амьгүй төрөлт бүртгэгджээ
4 цагийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
Баянхошуу, Толгойтод агаарын чанар "бохирдолтой" хэмжээнд хүрлээ
5 цагийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
ЦАГ АГААР: Улаанбаатарт -13 хэм хүйтэн байна
5 цагийн өмнө
Сэтгүүлч А.Сайханбаяр
С.Баярмөнх, Э.Ууганбаяр, У.Соёл-Эрдэнэ нар АТГ-ын хаалга татах болзлоо хангалаа
5 цагийн өмнө
Тоймч Э.Энхболд
Улсын дээд шүүх Т.Аюурсайхан нарыг ялыг хэвээр үлдээлээ
20 цагийн өмнө
Тоймч Э.Энхболд
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаар гаргасан шийдвэрүүд
21 цагийн өмнө
Сэтгүүлч А.Сайханбаяр
ТАНИЛЦ: 2025 оны эхний 100 хоногт багтаан хэрэгжүүлэх Ерөнхий сайдын албан даалгавар
21 цагийн өмнө
Сэтгүүлч А.Сайханбаяр
Туулын хурдны замын барилга угсралтын ажлыг гуравдугаар сараас эхлүүлнэ
21 цагийн өмнө
Сэтгүүлч А.Сайханбаяр
Хуучин троллейбуснуудыг бүрэн зогсоожээ
26 минутийн дараа
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.