dobu.mndobu

Нас барагсдын ар гэрийнхэн онгоцны зурваст очиж, салах ёс гүйцэтгэжээ

Нас барагсдын ар гэрийнхэн онгоцны зурваст очиж, салах ёс гүйцэтгэжээ

Өнгөрөгч Ням гарагийн өглөө БНСУ-ын "Jeju Air" компанийн онгоц Муан нисэх онгоцны буудалд газардах үедээ осолдсон. Онгоцонд 175 зорчигч болон хөлгийн багийн зургаан гишүүн гээд нийт 181 хүн зорчиж явснаас хоёр хүн л амьд гарсан юм. 

Уг ослоор нас барсан иргэдийн ар гэрийнхэн өнгөрөгч Мягмар гарагт ослын газарт очиж, эмгэнэл илэрхийлж, салах ёс гүйцэтгэсэн байна.

Тодруулбал, "The Korea Times" хэвлэлд бичсэнээр, 27 настай Пак овогтой залуу онгоц газардсан зурвасын торыг зуурч, уйлжээ. Тэрбээр "Яагаад ийм зүйл болчихов оо. Аавын маань цогцсыг олж чадаагүй гэсэн. Би одоо яах ёстой вэ" хэмээн гашуудан хэлсэн байна. 

Дүүгээ алдсан нэгэн эрэгтэй "Чамайгаа ямар их ганцаардаж, тэмцсэн бол гэхээс зүрх шимширч байна. Чи минь халуун дулаан газар аз жаргалтай байгаа гэж найдъя" хэмээн бичээд, торон хашаанд нааж, дүүгийнхээ дуртай тунатай кимбаб, амттан, сөжү  зэргийг тавьж үлдээжээ. 

Бусад нас барагсдын ар гэрийнхэн ч мөн зурвасын торны өмнө чин сэтгэлийн үгээ бичсэн захидал, сөжү, амттан, сүү зэргийг тавьсан аж.

 

Эх сурвалж: The Korea Times

Хуваалцах:

|
Хуучин троллейбуснуудыг бүрэн зогсоожээ

Хуучин троллейбуснуудыг бүрэн зогсоожээ

19 цагийн өмнө

Сэтгүүлч А.Сайханбаяр

ЦАГ АГААР: Улаанбаатарт -13 хэм хүйтэн байна

ЦАГ АГААР: Улаанбаатарт -13 хэм хүйтэн байна

1 өдрийн өмнө

Сэтгүүлч А.Сайханбаяр

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.