0

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Азид хийх айлчлалынхаа үеэр Хойд Солонгосын удирдагч Ким Жон Унтай уулзах боломжтой гэж цухуйлгажээ.
Энэ сарын 12-нд (орон нутгийн цагаар) Цагаан ордонд Ерөнхийлөгч Трамп Азид хийх айлчлалынхаа үеэр Ким Жон даргатай уулзахаар төлөвлөж байгаа эсэхийг асуусан сэтгүүлчийн асуултад "Энэ нь тохиолдож магадгүй зүйл юм" гэж хариулжээ.
Гэсэн ч Ерөнхийлөгч Трамп дээд хэмжээний уулзалтынхаа талаар тодорхой төлөвлөгөө дурдаагүй байна.
Хоёр удирдагчийн хооронд ойрын үед нүүр тулан уулзах боломжтойг нээлттэй орхисноор тэрбээр Хойд Солонгост дахин нэг эвлэрлийн мессеж илгээж байгаа бололтой.
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп ирэх сарын 18, 19-нд болох Ази, Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагаа (APEC)-ийн дээд хэмжээний уулзалтад оролцохоор Хятадын Шэньжэнь хотод айлчлахаар төлөвлөж байгаа ажээ.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.