0
Огноо2025-01-02
Эрчим хүчний системийн 2025 оны нэгдүгээр сарын 1-ний өдрийн оргил ачаалал 19.00 цагт 1432 МВт хүрчээ. Энэ нь өнгөрсөн оны мөн үеэс 160 МВт-аар, импорт 41 МВт-аар тус тус өссөн үзүүлэлттэй байна.
2024 оны арванхоёрдугаар сарын 31-ны өдөр Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн Бөөрөлжүүтийн цахилгаан станц дээр ажилласан билээ.
Энэ үеэр тэрбээр "2024-2025 оны өвлийн оргил ачааллын цаг эхэлчихсэн Монголын эрчим хүчний систем өндөржүүлсэн бэлэн байдалд явж байна. Өнөөдрийн байдлаар бүх цахилгаан эх үүсвэрүүд бүрэн ажиллаад явж байгаа. Бөөрөлжүүтийн цахилгаан станцын төсөл дээр ирээд явж байна. Эхний 150 мегабайтын блок ашиглалтад оруулахаар туршилт, тохируулгын ажлыг хийгээд амжилттай явж байгаа. Газар дээр нь танилцаад явж байна.
Энэхүү станцыг хувийн салбарын хөрөнгө оруулалтаар хийгээд явж байгаа. "Бодь Интернэшнл" ХХК-ийн хамт олонд талархал илэрхийлье. Том бүтээн байгуулалтын ард гарч байгаа юм. Өнөөдрөөс эхлээд оргил ачаалалд оролцож эхэлнэ. 2025 оны нэгдүгээр сарын 6-наас 150 МВт хүчин чадалтайгаар бүрэн нэгдсэн системд холбогдоно. Энэ станц ашиглалтад орсноор 2024-2025 оны оргил ачааллын үед ачаалал зогсох болов уу гэсэн хүлээлттэй явж байгаа.
Сүүлийн жилүүдэд Монголын эдийн засаг өсөж байгаа. Жилд дунджаар өвлийн оргил ачааллын үеэр чадлын хувьд 12 хувиар, энергийн 6,8 буюу бараг 7 хувьтай өсөж байгаа сонирхолтой сорилттой цаг үед амьдарч байна. Энэ үед "Бодь Интернэшнл" ХХК үнэлж баршгүй хувь нэмэр оруулж ажиллаж байгаа.
ОХУ-аас бид 220 килобайттын хос шугамаар цахилгаан эрчим хүч тохируулгын горимоор авч байсан. Сүүлийн жилүүдэд тохируулгын горим гэхээсээ илүүтэй энергийн дутагдалд орж байгаа учраас ОХУ-аас байнгын өглөөний оргил ачааллын үед бүрэн хүчин чадлаар авч байгаа. ОХУ-аас бид 345 МВт, Дархан дээр 310-315 мбт авах нөхцөл байдалд орж байна. 345 МВт цахилгаан эрчим хүч ОХУ-аас авдаг гээд бодохоор 300 мб--МВт-ын эхний хоёр блок энэ жил 150 МВт-ын эхний блок ашиглалтад орно. Ирэх жил бид 2025 оны арванхоёрдугаар сарын 1-нээс өмнө 2 дугаар блокийг ашиглалтад оруулах төлөвлөгөөтэй явж байна. Цаашлаад 3,4 дүгээр блокийг 2027, 2028 онуудад ашиглалтад оруулахаар төлөвлөөд явж байна. Нийт 600 мегабайтын хүчин чадалтай ийм төсөл байгаа юм" хэмээсэн юм.
Өдрийн цайны завсарлагын нэг цагийн хугацаанд суурин компьютероо унтраавал жилд 8900 төгрөг хэмнэдэг аж. Хэрэв танай байгууллага олон компьютертой бол тэр хэмжээгээр зардлаа бууруулна гэсэн үг юм.
Иймд эрчим хүчний хэрэглээгээ зохицуулж эрчим хүчээ хэмнэхийг Эрчим хүчний зохицуулах хорооноос уриаллаа.
Хуваалцах:
Энэ сарын 10-наас Зайсангийн хуучин гүүрний хөдөлгөөнийг хаана
16 цагийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
Нийтэд тустай ял шийтгүүлсэн этгээдүүдээр эмнэлэг орчмын цас, мөсийг цэвэрлүүлжээ
17 цагийн өмнө
Сэтгүүлч А.Сайханбаяр
Хуучин троллейбуснуудыг бүрэн зогсоожээ
19 цагийн өмнө
Сэтгүүлч А.Сайханбаяр
Хууль зөрчиж шахмал түлш тээвэрлэсэн иргэдийг торгожээ
19 цагийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
Гишүүний бүрэн эрх дууссанаас хойш хөдөлмөр эрхлээгүй бол нэг удаа мөнгөн тэтгэмж олгоно
20 цагийн өмнө
Сэтгүүлч А.Сайханбаяр
ТАНИЛЦ: Орон сууц худалдан авсан болон сургалтын төлбөрийн буцаан олголт авахад бүрдүүлэх материал
20 цагийн өмнө
Сэтгүүлч А.Сайханбаяр
Тусгай хамгаалалттай газар нутагт нэвтрэх тасалбарын хэмжээг шинэчлэн тогтоолоо
21 цагийн өмнө
Сэтгүүлч А.Сайханбаяр
МЭДЭГДЭЛ: Чадлын дутагдалтай холбоотой хязгаарлалт хийгдээгүй
21 цагийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
Манай тамирчид 50 хэмийн хүйтэнд уралдаж алт, мөнгөн медаль хүртлээ
1 өдрийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
"Монголын төмөр зам" ТӨХК-ийн захирлаар О.Батчулууныг томилжээ
1 өдрийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
БНСУ-ын Ерөнхийлөгчийг баривчлахаар мөрдөн байцаагчид гэрт нь ирээд байна
1 өдрийн өмнө
Сэтгүүлч Б.Хонгорзул
Улсын хэмжээнд 262 амьгүй төрөлт бүртгэгджээ
1 өдрийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
Баянхошуу, Толгойтод агаарын чанар "бохирдолтой" хэмжээнд хүрлээ
1 өдрийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
ЦАГ АГААР: Улаанбаатарт -13 хэм хүйтэн байна
1 өдрийн өмнө
Сэтгүүлч А.Сайханбаяр
С.Баярмөнх, Э.Ууганбаяр, У.Соёл-Эрдэнэ нар АТГ-ын хаалга татах болзлоо хангалаа
1 өдрийн өмнө
Тоймч Э.Энхболд
Улсын дээд шүүх Т.Аюурсайхан нарыг ялыг хэвээр үлдээлээ
2 өдрийн өмнө
Тоймч Э.Энхболд
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаар гаргасан шийдвэрүүд
2 өдрийн өмнө
Сэтгүүлч А.Сайханбаяр
ТАНИЛЦ: 2025 оны эхний 100 хоногт багтаан хэрэгжүүлэх Ерөнхий сайдын албан даалгавар
2 өдрийн өмнө
Сэтгүүлч А.Сайханбаяр
Туулын хурдны замын барилга угсралтын ажлыг гуравдугаар сараас эхлүүлнэ
2 өдрийн өмнө
Сэтгүүлч А.Сайханбаяр
Хуучин троллейбуснуудыг бүрэн зогсоожээ
19 цагийн өмнө
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.