0
Шинэ жилийн баяр, амралтын өдрүүдэд Онцгой байдлын байгууллага өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжин ажиллав. Нийслэлийн хэмжээнд аврах ажиллагааны нэг, гал түймрийн 15 дуудлага мэдээлэл бүртгэгдэж, алба хаагчид шуурхай ажиллан 30 иргэний аюулгүй байдлыг хангаж, 310 сая төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалжээ.
Мөн Сүхбаатарын талбайд “Улаанбаатарын мөнгөн шөнө-2024” болон Үндэсний соёл амралтын хүрээлэнд зохион байгуулагдсан баярын арга хэмжээнүүдийн үеэр аюулгүй байдлыг хангаж ажиллаласан аж.
Эх сурвалж: ОБЕГ
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.