1
Энэ жилийн Цагаан сарын баяр гуравдугаар сарын 1-нд буюу шинийн 2-ноос эхэлнэ.
Могой жилийн шинийн нэгэн буюу Цагаан сарын баяр хэзээ болох талаар Монголын Бурхны шашны төв- Гандантэгчэнлин хийдээс "Могой жилийн сар шинийн баяр 2025 оны гуравдугаар сарын 1-нд буюу шинийн 2-ноос эхэлнэ. Энэ жилийн хувьд шинийн 1-ний өдөр тасарсан. 2025 оны хоёрдугаар сарын 28-нд Битүүний өдөр тохиож байгаа гэсэн үг" хэмээн мэдээлсэн байна. Өөрөөр хэлбэл шинийн нэгэн тасарсан, харин хоёрдугаар сарын 28-нд Битүүний өдөр байх юм.
Мөн нэгдүгээр сарын 10-наас өмнө хэвлэлийн хурал зохион байгуулж, цагаан сарын дэлгэрэнгүй мэдээлэл өгнө гэлээ.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.