dobu.mndobu

НИТХ-ЫН ДАРГА А.БАЯР: ЯВГАН ЗОРЧИГЧДЫН АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ ҮҮДНЭЭС МОПЕД, СКҮҮТЭРИЙН ЗАМБАРААГҮЙ БАЙДЛЫГ ЦЭГЦЛЭНэ

НИТХ-ЫН ДАРГА А.БАЯР: ЯВГАН ЗОРЧИГЧДЫН АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ ҮҮДНЭЭС МОПЕД, СКҮҮТЭРИЙН ЗАМБАРААГҮЙ БАЙДЛЫГ ЦЭГЦЛЭНэ

Скүүтэр, мопедоос үүдэлтэй зам тээврийн ослын дуудлага эрс нэмэгдсэн бөгөөд манай улсын хэрэглээнд нэвтэрснээс хойш 1000 орчим ослын дуудлага бүртгэгдэж, 300 орчим хүн гэмтэж, бэртжээ. Гэмтэж бэртсэн иргэдийн 67 хувь нь эрэгтэй бөгөөд 39 хувь нь 10-19 насныхан эзэлж байна. Иймд иргэдийн аюулгүй байдлыг хангах үүднээс Нийслэлийн ИТХ-ын дарга, Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дарга А.Баяр мопед, скүүтэрийн түрээсийн үйлчилгээ үзүүлж буй “Eco bike”, “Таbо” компаниудын төлөөлөл болон Тээврийн цагдаагийн алба, Замын хөдөлгөөний удирдлагын төв, Нийслэлийн Замын хөгжлийн газар, Нийслэлийн эрүүл мэндийн газрын удирдлагуудтай уулзлаа.

Энэхүү уулзалтаар гудамж талбайд эмх замбараагүй тавигдсан мопед, скүүтэрийг тодорхой таних тэмдэг бүхий зогсоолтой болгох, хүний хөдөлгөөн ихтэй бүсүүдэд скүүтэрийн хурдыг цагт 8-10 км-ээс дээш хурдлахгүй байх тохиргоог хийх боломжтой эсэхийг судлахыг үүрэгдлээ. Уг ажлыг Нийслэлийн Замын хөгжлийн газрын дарга Б.Одбаярт даалган аж ахуй нэгжүүдийн саналыг тусгаж, нэгдсэн саналаа ирэх долоо хоногийн лхагва гарагт танилцуулахыг даалгалаа.

А.НОМИН 

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.