dobu.mndobu

Улсын дээд шүүх Т.Аюурсайхан нарыг ялыг хэвээр үлдээлээ

Улсын дээд шүүх Т.Аюурсайхан нарыг ялыг хэвээр үлдээлээ

УИХ-ын гишүүн асан Т.Аюурсайхан нарын 11 хүнд холбогдох нүүрсний хэргийг Улсын дээд шүүхийн Хяналтын шатны хуралдаан өнөөдөр боллоо. Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын хуралдаанаар Т.Аюурсайхан, Т.Түвшинбаатар, И.Даваадорж, Б.Отгонжаргал, Г.Гантөмөр, Б.Ганхуяг, Х.Батхишиг, Б.Эрдэнэбаяр, О.Дагвадорж, П.Бадамханд, О.Данзанлувсантүдэв нарт холбогдох хэргийн прокурорын бичсэн эсэргүүцэл болон шүүгдэгч нарын өмгөөлөгчдийн гаргасан цагаатгуулах гомдлыг хэлэлцэхээс татгалзсан байна.  

Танхимын нийт шүүгчийн хуралдаанаар прокурорын бичсэн эсэргүүцэл, шүүгдэгчид болон тэдний өмгөөлөгч нарын гомдлын үндэслэл нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан:

Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах; Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн; Хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн; Эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой зэрэг үндэслэлд хамаарахгүй гэж үзсэн тул давж заалдах шатны шүүхийн шийдвэрээр Т.Аюурсайханд оноосон 3 жил хорих ял, Б.Ганхуягт оноосон 5.9 жил хорих ял, мөн торгуулийн ял хэвээр үлдлээ.  

Хуваалцах:

|
Хуучин троллейбуснуудыг бүрэн зогсоожээ

Хуучин троллейбуснуудыг бүрэн зогсоожээ

1 өдрийн өмнө

Сэтгүүлч А.Сайханбаяр

ЦАГ АГААР: Улаанбаатарт -13 хэм хүйтэн байна

ЦАГ АГААР: Улаанбаатарт -13 хэм хүйтэн байна

1 өдрийн өмнө

Сэтгүүлч А.Сайханбаяр

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.