dobu.mndobu

Э.Даваанасан ДАШТ-ээс хүрэл медаль хүртэж, дэлхийн хошой медальтан боллоо

Э.Даваанасан ДАШТ-ээс хүрэл медаль хүртэж, дэлхийн хошой медальтан боллоо

Казахстаны Астана хотод болж буй чөлөөт болон сонгомол бөхийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс Монголын бөх Э.Даваанасан хүрэл медаль хүртлээ.

Тэрбээр эмэгтэйчүүдийн 76 кг-ын жинд барилдаж, дагах тойрогт Литвийн Камил Грискиенийг 10:0 оноогоор цэвэр ялсан юм. Улмаар хүрэл медалийн төлөөх барилдаанд Киргизийн Айпери Медет Кыжиг цэвэр ялснаар дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хошой медальтан болов.

Өдгөө 28 настай Э.Даваанасан 2023 онд Сербийн Белград хотод болсон ДАШТ-ээс мөнгөн медаль хүртэж байсан бөгөөд энэ удаа медалийн цуглуулгаа хүрлээр арвижууллаа.

Монголын багийн бусад тамирчдаас эмэгтэйчүүдийн 57 кг-ын жинд Б.Хулан, 65 кг-ын жинд Т.Энхжин нар тавдугаар байр эзэлсэн байна.

Өнөөдөр эмэгтэйчүүдийн 68 кг-ын жинд Э.Дэлгэрмаа хүрэл медалийн төлөө барилдана. Мөн эмэгтэйчүүдийн 55 кг-ын жинд Ц.Намуунцэцэг, 59 кг-ын жинд Х.Болортуяа, эрэгтэйчүүдийн 65 кг-ын жинд Б.Зэнээмэдэр, 97 кг-ын жинд Т.Дэмчигдорж нар дэвжээнд өрсөлдөх хуваарьтай байна.

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.