dobu.mndobu

"Монголын төмөр зам" ТӨХК-ийн захирлаар О.Батчулууныг томилжээ

"Монголын төмөр зам" ТӨХК-ийн захирлаар О.Батчулууныг томилжээ

“Монголын төмөр зам” ТӨХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөл хуралдаж Гүйцэтгэх захирал Б.Отгонсүх шилжин ажиллахаар болсон тул хүсэлтийг хэлэлцэн чөлөөлж, О.Батчулууныг Гүйцэтгэх захирлаар томилжээ.

О.Батчулуун нь Эдийн засагч, хуульч мэргэжилтэй аж. Тодруулбал, Монгол Улсын Их сургуулийн Эдийн засгийн сургуулийг эдийн засагч мэргэжлээр дүүргэж Монгол Улсын Хууль зүйн яаманд мэргэжилтэн, ахлах мэргэжилтэн, хэлтэс, газрын даргаар ажиллаж байжээ. Мөн “Монголын цахилгаан холбоо” ХК-ийн Гүйцэтгэх захирал, “Эрдэнэс монгол” ХХК-ийн Гүйцэтгэх захирлын зөвлөхөөр тус тус томилогдон ажиллаж байсан туршлагатай нэгэн юм.

Тус компанийн ТУЗ-ийн дарга, гишүүдийн зүгээс түүнд Монгол Улсын холбогдох хууль тогтоомж, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр болон компанийн зорилтот түвшинг хэрэгжүүлэх ажилд нь амжилт хүслээ.

"Монголын төмөр зам" ТӨХК нь төмөр замын дэд бүтцийг барих, эзэмших, ашиглах, төмөр замын тээвэрлэлтийн үйл ажиллагаа эрхлэх, төмөр замын суурь бүтэц, хөдлөх бүрэлдэхүүнийг эзэмших, ашиглах, үйлдвэрлэх, угсрах, түрээслэх, засварлах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компани юм.

 

Хуваалцах:

|
Хуучин троллейбуснуудыг бүрэн зогсоожээ

Хуучин троллейбуснуудыг бүрэн зогсоожээ

1 өдрийн өмнө

Сэтгүүлч А.Сайханбаяр

ЦАГ АГААР: Улаанбаатарт -13 хэм хүйтэн байна

ЦАГ АГААР: Улаанбаатарт -13 хэм хүйтэн байна

2 өдрийн өмнө

Сэтгүүлч А.Сайханбаяр

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.