dobu.mndobu

Манай тамирчид 50 хэмийн хүйтэнд уралдаж алт, мөнгөн медаль хүртлээ

Манай тамирчид 50 хэмийн хүйтэнд уралдаж алт, мөнгөн медаль хүртлээ

БНХАУ-ын хамгийн хүйтэн цэгт зохион байгуулагдсан “Гэнхэ-2024” өвлийн хагас марафон гүйлтийн тэмцээнд Монгол, БНХАУ, ОХУ-ын нийт 1500 гүйгч уралджээ. Улмаар Монголын тамирчид алт, мөнгөн медаль хүртлээ.

Тухайлбал 21 км-ын зайн эмэгтэйчүүдийн ангилалд Монгол Улсын тамирчин Г.Уугантуяа алтан медаль хүртсэн бол 21 км-ын зайн эрэгтэйчүүдийн ангилалд Л.Амардэлгэр мөнгөн медаль хүртжээ.

50 хэмийн тэсгим хүйтэнд гүйгчид 21 км-ын цас, мөстэй бас өгсүүр, уруу замд уралдсан нь тэдний тэсвэр тэвчээр, эр зоригийн илэрхийлэл юм. Энэ тэмцээний мөнгөн медальт Л.Амардэлгэр нь залуу гүйгч бол Г.Уугантуяа нь Монголын хэт марафон гүйлтийн ОУХМ цолтой, 24 цагийн гүйлтийн Монгол Улсын аварга, дээд амжилтыг эзэмшигч аж. 

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.