dobu.mndobu

"Зээгийн минь зөвхөн шүд нь л үлдсэн байна"

"Зээгийн минь зөвхөн шүд нь л үлдсэн байна"

БНСУ-ын "Jeju Air" компанийн онгоц осолдож, 179 хүн нас барсан харамсалтай явдал болсон билээ. Ослын талаар сэтгэл эмзэглүүлэм шинэ мэдээллүүд гарсаар байна.

Тухайлбал, осол болсноос тав хоногийн дараа буюу нэгдүгээр сарын 2-ноос амиа алдсан иргэдээс үлдсэн зүйлсийг ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгч эхэлсэн. Энэ үеэр хуримаа хийхээр төлөвлөж байсан залуу хосын эрэгтэйгийн шүд нь л үлдсэн байжээ. 

Энэ талаар тухайн эрэгтэйн ар гэрийн хүн Biz Herald сонинд ярихдаа "Миний зээгээс зөвхөн шүд нь үлдсэн" хэмээгээд эрлийн ажиллагааг харзнаж, нэмэлт зүйл олдохыг хүлээж байгаад оршуулах ёслолыг нь хийнэ гэсэн байна. Харин талийгаач залуу ослын үеэр эмэгтэйгээ хамгаалж тэвэрсэн учраас сүйт бүсгүйнх нь бие бүтэн олджээ. Залуу хос шинэ байранд ороод ердөө хоёрхон сар болж байсан бөгөөд тэд хуримынхаа өмнө зул сарын аялал хийж явсан нь энэ байж. 

Хамгийн сүүлд Yonhap агентлагт мэдээлснээр, эрлийн ажиллагааг Ням гарагт зогсоожээ.  179 хүний цогцос болон биеийн хэсгүүдийг бүгдийг нь гаргаж, 151 хүний эд зүйлсийг ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгсөн бөгөөд Ням гарагийн орой 25 хүний биеийн хэсгүүдийг ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгсөн байна. 

Хуваалцах:

|
Нийслэлд тусгай дэглэм бүхий бүс тогтооно

Нийслэлд тусгай дэглэм бүхий бүс тогтооно

10 цагийн дараа

Сэтгүүлч А.Сайханбаяр

Дэлгэцийн хэрэглээнээс хүүхдээ холдуулах АРГУУД

Дэлгэцийн хэрэглээнээс хүүхдээ холдуулах АРГУУД

1 цагийн дараа

Сэтгүүлч Б.Хонгорзул

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.