0
Эрүүл мэндийн яам Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Номингийн хамаарал бүхий Монгол телевизтэй 9 сая төгрөгийн гэрээ байгуулж, нэвтрүүлэг хийлгүүлжээ.
Тодруулбал, Эрүүл мэндийн яамны шилэн дансны мэдээллийг харахад, 2024 оны арванхоёрдугаар сарын 13-нд "Монгол телевиз" ХХК-ийн Хас банкны 5000841637 тоот данс руу 9 сая төгрөг шилжүүлсэн байгаа юм. Ингэхдээ, тус телевизийн "Нүүдэл шийдэл" нэвтрүүлэгт тамхитай холбоотой хэлэлцүүлэг өрнүүлэхээр гэрээлжээ.
Энэ дагуу Монгол телевизийн цахим хаягийг шүүхэд арванхоёрдугаар сарын 23-нд Нүүдэл шийдэл нэвтрүүлгээр "Ирээдүйгээ бүх төрлийн тамхидалтаас хамгаалцгаая" сэдвээр хэлэлцүүлэг өрнүүлсэн байна.
Сануулахад, Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Номин 2011-2021 оны хооронд Монгол телевизийн захирлаар ажиллаж байв. Өдгөө тус телевизийн Ерөнхий захирлаар түүний нөхөр Г.Бат-Эрдэнэ ажиллаж буй юм.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.