0
"Эрдэнэс Монгол" ХХК-ийн Гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан албан тушаалтан OXFORD-ийн их сургуульд суралцахаар сургалтын төлбөр болох 16.2 сая төгрөгийг компаниас төлүүлжээ. Гэвч сураагүй бөгөөд сургалтын төлбөр нь ч тус компанийн данс руу буцаагдаагүй аж.
Тодруулбал, 2023 оны "Эрдэнэс Монгол" ХХК-д хийсэн аудитын дүгнэлтээр, тус компанид гүйцэтгэх захирлын албан тушаал хашиж байсан хүн ажиллаж байх хугацаандаа OXFORD-ийн их сургуульд сурах сургалтын төлбөрийг компаниас төлүүлсэн байна.
Гэвч тус сургуульд сурч чадаагүй ажлаас чөлөөлөгдөж, OXFORD-ийн их сургуулиас сургалтын 16.2 сая төгрөгийн төлбөрийг буцаан төлүүлсэн гэх боловч тус компанийн дансанд өнөөг хүртэл орж ирээгүй аж.
Сануулахад, "Эрдэнэс Монгол"-ийн Гүйцэтгэх захирлаар,
2007-2008 оны хооронд Д.Зоригт,
2009-2012 оны хооронд Б.Энэбиш,
2012 онд Я.Долгоржав,
2012-2015 оны хооронд О.Сайнбуян,
2015-2016 оны хооронд Б.Бямбасайхан,
2016-2018 оны хооронд Ц.Түмэнцогт,
2018-2020 оны хооронд П.Ганхүү,
2020-2021 оны хооронд Д.Хаянхярваа,
2021-2022 оны хооронд үүрэг гүйцэтгэгчээр О.Хулан ажиллаж байсан.
2022 оноос хойш С.Наранцогт ажиллаж буй.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.