dobu.mndobu

Пауэрлифтингийн УАШТ-д 240 тамирчин өрсөлдөж байна

Пауэрлифтингийн УАШТ-д 240 тамирчин өрсөлдөж байна

Монголын пауэрлифтингийн нэгдсэн холбооны хэвтээ шахалтын classic төрлийн долоо дахь, equipped төрлийн 15 дахь удаагийн улсын аварга шалгаруулах тэмцээн Спортын төв ордны А зааланд нэгдүгээр сарын 7-9-ний өдрүүдэд болж байна. Тэмцээнд 23 багийн нийт 240 тамирчин өсвөр, залуучууд, насанд хүрэгчид, ахмадын ангилалд 86 жинд 258 медалийн төлөө өрсөлдөж буй.

Тухайлбал тэмцээнд ДАШТ-ий 32 алт, 11 мөнгө, 16 хүрэл медальтан оролцож байгаа нь өрсөлдөөнийг онц сонирхолтой болгож байна.

Хэвтээ шахалтын УАШТ-д оролцогчдоос хамгийн өндөр амжилтыг паралимпын алт, мөнгө, хүрэл медальт, ДАШТ-ий гурван алт, дөрвөн мөнгөн медальт, дэлхийн цомын зургаан удаагийн аварга, Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Энхбаярын Содномпилжээ үзүүлсэн байдаг. Мөн тэрбээр УАШТ-ээс 15 алт, дөрвөн хүрэл медаль хүртжээ.

2025 оны анхдугаар улсын аварга шалгаруулах тэмцээнээс шалгарсан тамирчид Норвеги улсад тавдугаар сарын 17-24-нд болох хэвтээ шахалтын ДАШТ-нд оролцох эрхээ авах юм. Энэ удаагийн тэмцээний эхний дээд амжилтыг өсвөр үеийнхний 66 кг-ын жинд “Скай говь” клубын тамирчин Б.Эрхэс шинэчилж цээжнээс 122.5 кг-ыг шахсанаар Монгол Улсын дээд амжилтыг шинэчлэн тогтоов. Б.Эрхэс нь хэвтээ шахалтын УАШТ-д анх удаа оролцож байгаа бөгөөд өнгөрсөн оны Азийн АШТ-ээс мөнгөн медаль хүртсэн тамирчин юм.

Хуваалцах:

|
Нийслэлд тусгай дэглэм бүхий бүс тогтооно

Нийслэлд тусгай дэглэм бүхий бүс тогтооно

18 цагийн өмнө

Сэтгүүлч А.Сайханбаяр

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.