dobu.mndobu

Солонгос хэлний түвшин тогтоох шалгалтад тэнцсэн иргэдийн ур чадварыг шалгаж байна

Солонгос хэлний түвшин тогтоох шалгалтад тэнцсэн иргэдийн ур чадварыг шалгаж байна

2024 оны наймдугаар сарын 28,29-ний өдрүүдэд Монгол-Солонгосын политехникийн коллежийн хичээлийн төв байранд Солонгос хэлний түвшин тогтоох шалгалтад тэнцсэн иргэдийн ур чадварыг үнэлэх шалгалт зохион байгуулагдаж байна. Иймд шалгуулагч дараах зүйлийг онцгой анхаарна уу.
Үүнд:
-Шалгалт өгөх цагийг ягштал баримтлах
- Шалгалтад ирэхдээ гадаад паспорт, иргэний үнэмлэхний аль нэгийг биедээ заавал авч ирэх.
- Дээрх бичиг баримтыг авч ирээгүй тохиолдолд шалгалтад оруулахгүй (Лавлагаа тооцохгүй. )
- Шалгалтын хуваарийн дагуу суудлын дугаараа тогтоож шалгалтын танхимд орж ирэх (Гадаах самбарт байрлуулсан нэрсийн жагсаалт харна.)

Эх сурвалж: Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын Гадаадад ажиллах хүч гаргах хэлтэс

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.