dobu.mndobu

Л.Энх-Амгалан: Ахмадуудын авч буй тэтгэвэр амьжиргаанд нь хүрдэг байх ёстой

Л.Энх-Амгалан: Ахмадуудын авч буй тэтгэвэр амьжиргаанд нь хүрдэг байх ёстой

УИХ-ын дарга Д.Амарбаясгалангийн ивээл дор Ахмадын үндэсний чуулган өнөөдөр (2025.01.08) Төрийн ордонд болж байна.

 

Чуулганы үеэр Гэр бүл, хөдөлмөр хамгааллын сайд Л.Энх-Амгалан:

“ДЭМБ-аас насны ангиллыг шинэчилсэн. Уг ангилалд 24-65 насны хүмүүсийн насанд хүрэгчид гэж нэрлэдэг болсон. 65-75 насны хүмүүсийг залуу ахмад гэж нэрлэдэг болсон. Улсын төсвөөс жил бүр 5.4 их наяд төгрөгийг тэтгэвэрт зарцуулдаг. Тэтгэврийг инфляцтай уялдуулан жил бүр нэмэгдүүлнэ. Түүнчлэн тэтгэврийн даатгалын шинэчлэлт хийсэн. Манай улсын ахмад настны 60 гаруй хувь нь тэтгэврийн зээлтэй. Ихэнх нь хүүхдүүддээ зарцуулахаар авдаг гэдгийг судалгаа харуулсан. Манайх шиг 24 сараар тэтгэврээ 100 хувь барьцаалж зээл авдаг улс байдаггүй юм байна. Хаврын чуулганаар тэтгэврийн багц татварын шинэчлэлт хийнэ. Одоогоор бид нэг эх үүсвэрээс тэтгэвэр авдаг. Бусад улс 3-4 эх үүсвэрээс тэтгэвэр авч байна. Тиймээс Монгол Улс дунд, урт хугацаандаа суурь татварууд буюу тэтгэврийн шинэчлэлийн гурван тогтолцоог нэвтрүүлнэ. Ахмадуудын авч буй тэтгэвэр амьжиргаанд нь хүрдэг байх ёстой. Мөн тэтгэврийн сан тогтвортой байх ёстой. Нэгдүгээр сарын 1-нээс нийгмийн даатгалын шимтгэлийн хоёр хувийг тэтгэврийн хуримтлалын санд хуримтлуулж байна. Олон жил ярьсан ахмадын сан амилж байгаа. Ахмадууд маань идэвхтэй, эрүүл амьдрах хэрэгтэй” гэлээ.

Хуваалцах:

|
Нийслэлд тусгай дэглэм бүхий бүс тогтооно

Нийслэлд тусгай дэглэм бүхий бүс тогтооно

20 цагийн өмнө

Сэтгүүлч А.Сайханбаяр

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.