dobu.mndobu

ЗГХЭГ-ын дэд даргын үүрэг гүйцэтгэгчээр Б.Саруулыг томилжээ

ЗГХЭГ-ын дэд даргын үүрэг гүйцэтгэгчээр Б.Саруулыг томилжээ

Засгийн газрын Хэрэг эрхлэх газар /ЗГХЭГ/-ын даргаар Н.Учрал ажиллаж буй. Харин Засгийн газрын 2024 оны наймдугаар сарын 30-ны өдрийн хуралдаанаар Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Б.Солонгоог ЗГХЭГ-ын дэд даргаар томилсон билээ. Тодруулбал, дэд даргын албан тушаалыг хашиж байсан Б.Ганбат өөр ажилд шилжсэнтэй холбогдуулан Б.Солонгоог ЗГХЭГ-ын Тэргүүн дэд даргаар томилсон юм.

Тэгвэл ЗГХЭГ-ын дэд даргын үүрэг гүйцэтгэгчээр Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэд даргаар ажиллаж байсан Б.Саруулыг томилжээ.

Тэрбээр,

  • 2010-2012: Нийслэлийн АН-ын Улс төрийн ажилтан
  • 2012-2016: Улсын Их Хурлын Тамгын газар, УИХ-ын гишүүний зөвлөх
  • 2012-2016: Нийслэлийн Залуучуудын Холбооны дарга
  • 2014-2015: Үйлдвэр, Хөдөө Аж Ахуйн Яам, Сайдын зөвлөх
  • 2016-2020: Баянзүрх дүүргийн ИТХ-ын Төлөөлөгч
  • 2017-2021: Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэд даргаар тус тус ажиллаж байжээ.

Тодруулбал, Б.Саруул нь УИХ-ын гишүүн Х.Баттулгыг ерөнхийлөгч байх хугацаанд Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэд даргын албан тушаалыг хашиж байсан юм.

Батлан хамгаалахын их сургуулийн бэлтгэл офицерийн ангийг дэслэгч цолтойгоор төгссөн тэрбээр “Талх Чихэр” ХК, “Мах Импекс” ХК-иудын менежмент хариуцсан газрын Маркетингийн албаны даргаар ажиллаж байв.

Мөн 2024 оны Нийслэлийн ИТХ-ын сонгуульд Баянзүрх дүүргээс нэр дэвшин ялагдсан билээ. 

Хуваалцах:

|
Хүний эрх, эрх чөлөө, шударга ёс

Хүний эрх, эрх чөлөө, шударга ёс

6 цагийн дараа

Сэтгүүлч Н.Уянга

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.