dobu.mndobu

ОЮУТНУУД: Автобусаар үнэгүй зорчих нь санхүүд хэмнэлттэй байсан, цуцалчихаар хүнд байна

ОЮУТНУУД: Автобусаар үнэгүй зорчих нь санхүүд хэмнэлттэй байсан, цуцалчихаар хүнд байна

Шинээр батлагдсан Боловсролын ерөнхий хуульд оюутнууд нийтийн тээврээр хөнгөлөлттэй зорчих тухай тусгайлсан заалт байхгүй болж, 2025 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн Umoney оюутны картаар үнэгүй зорчих боломжгүй болсон.

Тодруулбал, өмнө нь оюутнууд автабусаар сард 44 удаа үнэгүй зорчдог байсан бол одоо том хүний тарифаар үйлчлүүлдэг болоод байна. Энэ нь хөдөлмөрийн зах зээлд хараахан гараагүй оюутнуудад хүндээр тусаж байгаа талаар хэллээ. 

 “НИЙТИЙН ТЭЭВРЭЭР САРД 44 УДАА ҮЙЛЧЛҮҮЛЭХ НЬ Ч ХҮРЭЛЦДЭГГҮЙ БАЙСАН. ГЭТЭЛ БҮР ЦУЦАЛЧИХЛАА"

Б.Ганцоож одоо ШУТИС-ийн гуравдугаар курсэд суралцдаг. Тэрбээр  “Сардаа нийтийн тээврээр 44 удаа үйлчлүүлэх нь ч хүрэлцдэггүй байсан. Гэтэл бүр цуцалчихлаа. Автобусанд сар бүр 44 удаа үнэгүй зорчдог байсан нь оюутнуудын суралцах идэвхийг нэмэгдүүлж дэмжих үйл ажиллагаа гэж боддог байлаа. Хөрсөндөө буусан шийдвэр гаргамаар юм" гэв.

"ЭНЭ ШИЙДВЭР ХӨДӨЛМӨРИЙН ЗАХ ЗЭЭЛД ХАРААХАН ХҮРЭЭГҮЙ БИДЭНД ХҮНД ТУСАЖ БАЙНА"

МУИС дөрөвдүгээр курс Н.Саруул "Өдөр болгон гэр бүлээсээ мөнгө аваад байх хэцүү байдаг. Өдийг хүртэл аав ээж маань бүхий л хэрэглээг минь болгож ирсэн. Харин одоо 20 гарчихаад дахиад л мөнгө аваад байж болохгүй. Тийм учраас ирээдүйнхээ төлөө бие даасан хүн болж төлөвшихийн тулд ажил хийж эхэлж байна. Хүний амьдралд 500, 1000 төгрөг ч их мөнгө шүү дээ. Ялангуяа хөдөлмөрийн зах зээлд хараахан хүрээгүй байгаа бидэнд энэ шийдвэр хүнд тусаж байна. Гэр, сургууль хоёр маань хоорондоо нэлээд зайтай болохоор би нэг талдаа явахдаа 2-3 удаа дамждаг. Тиймээс шийдвэрээ эргэн харж, оюутнуудыг нийтийн тээврээр оюутнуудыг хөнгөлөлттэй зорчуулаасай" гэсэн юм.

"АВТОБУСАНД ҮНЭГҮЙ ЗОРЧИХ ЭРХ АМЬДРАЛД ИХ НЭМЭР БОЛДОГ БАЙЛАА, ХЭМНЭСЭН МӨНГӨӨРӨӨ ЯДАЖ Л БИЕ ДААЛТАА КАНОНДУУЛЧИХНА"

“Don Bosco Ulaanbaatar” мэргэжил сургалт үйлвдэрлэлийн төвийн суралцагч Б. Мөнхнаран Тэрбээр “Энэхүү шийдвэрийг буруу гэж бодож байна. Учир нь, их, дээд сургуулийн төлбөр, өдөр тутамдаа хэрэглэх хоол ундаас эхлээд мөнгө зарцуулах зүйлс их байна. Жишээлбэл, Ядаж л өмнө нь автобусанд өгөх мөнгөөрөө бие даалтаа канондуулж, амьдралд их нэмэр болдог байлаа” хэмээн хэлэв.

“НИЙТИЙН ТЭЭВРИЙГ ХӨГЖҮҮЛЭХИЙН ТУЛД АЛДАГДЛЫГ НЬ БУУРУУЛАХААР ҮЕ ШАТТАЙ АРГА ХЭМЖЭЭ АВЧ БАЙГААГИЙН НЭГ ГЭЖ ОЙЛГОСОН”

МУИС-ийн оюутан А. Дансран "Автобусанд 44 удаа үнэгүй зорчихыг болиулсан нь зөв. Яагаад гэвэл нийтийн тээврийн байгууллага алдангитай ажиллаж байгаа. Тиймээс эхний ээлжинд нийтийн тээврийг хөгжүүлэхийн тулд алдагдлаа бууруулахаар үе шаттай арга хэмжээ авч байгаагийн нэг гэж ойлгосон” хэмээн ярилаа.

Энэ шийдвэр нь оюутнуудын санхүүгийн байдалд нөлөөлж байгаа тул холбогдох байгууллагууд харгалзан үзэж, нийтийн тээврийн хөнгөлөлтийн талаар дахин хэлэлцэх шаардлагатай хэмээн бусад оюутнууд ч байр сууриа илэрхийлсэн юм. 

А.НОМИН-ЭРДЭНЭ
О.ОЮУНДАРЬ

Хуваалцах:

|
Тэмбүүгийн өвчлөл 23 хувиар нэмэгджээ

Тэмбүүгийн өвчлөл 23 хувиар нэмэгджээ

6 цагийн дараа

Сэтгүүлч Н.Уянга

Нийслэлд 17.000 км авто зам шинээр барина

Нийслэлд 17.000 км авто зам шинээр барина

5 цагийн дараа

Сэтгүүлч Н.Уянга

Хүний эрх, эрх чөлөө, шударга ёс

Хүний эрх, эрх чөлөө, шударга ёс

13 цагийн өмнө

Сэтгүүлч Н.Уянга

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.