0

Цагдаагийн ерөнхий газрын 102 тусгай дугаарт 2026 оны арваннэгдүгээр сарын 04-ний өдөр нийт 2021 гомдол, мэдээлэл бүртгэгджээ.
Хоногийн мэдээгээр бүртгэгдсэн мэдээллийн 798 нь зөрчлийн, 91 нь гэмт хэргийн шинжтэй дуудлага байсан бол 100 хэргийг нөхөн илрүүлж, нэг хэргийг шуурхай илрүүлсэн байна.
Түүнчлэн хоногийн хугацаанд 112 иргэнийг эрүүлжүүлж, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 105 зөрчлийг илрүүлжээ. Мөн хүүхэд, гэр бүлийн хүчирхийллийн 50, залилах гэмт хэргийн 22, хулгайлах гэмт хэргийн 12 дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн байна.
Цагдаагийн байгууллагаас согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэхгүй байх, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байхыг иргэдэд анхааруулж, "Амар тайван амьдралын төлөө хамтдаа" уриалгад нэгдэхийг уриаллаа.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.