0
Огноо2025-01-12
Ерөнхий сайдын дэргэдэх нийслэл Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах, дэд бүтцийн бүтээн байгуулалтын төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэх Шуурхай штаб хуралдлаа. Хуралдаанд Засгийн газрын 14 гишүүн, нийслэл Улаанбаатар хотоос сонгогдсон УИХ-ын гишүүд, Нийслэл болон “Эрдэнэс Монгол”, “Эрдэнэс Тавантолгой” зэрэг холбогдох байгууллагын удирдлага, мэргэжилтнүүд оролцлоо.
Хуралдаанаар түгжрэгжүүлжэл, утаа, агаарын бохирдол бууруулах чиглэлээр нийслэлд хэр буй төсөл, хөтөлбөрийн талаар хэлэлцэв. Нийслэлийн Засаг даргын Эдийн засгийн хөгжил, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Т.Даваадалай, нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч А.Амартүвшин нар авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар танилцуулав.
Улаанбаатар хотод 2025-2028 онд нийслэлийн тулгамдсан асуудлуудын суурь шалтгааныг өөрчлөх 22 төсөл хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.
Энэ онд Улаанбаатар метро, Улаанбаатар трамвай, Туулын хурдны зам, Шинэ тойрог зам зэрэг төслийн ТЭЗҮ, сонгон шалгаруулалт хийгдэж, бүтээн байгуулалтын ажил эхэлнэ.
Тухайлбал, Улаанбаатар метроны сонгон шалгаруулалт гуравдугаар сард, бүтээн байгуулалт есдүгээр сард эхэлнэ. Улаанбаатар трамвай төслийн тендерийг зургадугаар сард зарлана. Трамвайн нэгдүгээр шугамыг 2028 оноос өмнө ашиглалтад оруулахаар төлөвлөжээ. Туулын хурдны зам болон тойрог хурдны зам ашиглалтад орсноор Улаанбаатар хотын хөдөлгөөний эрчим 2008, 2009 оны үед очих тооцоолол гарчээ.
Нийслэлд ногоон бүс байгуулах, халаалтын зуух болон ДЦС-уудын яндангийн шүүлтүүрийг шинэчлэх, автомашинаас үүдэлтэй агаарын бохирдлыг бууруулахаар ажиллаж байна.
Тухайлбал, Москва хороолол, Баянхошуу, Хөтөл, III, IV хороолол, Эх нялхсын арын дэнж орчим, Хайлааст, Дэнжийн мянга, 32-ын тойрог, Мамба дацан, Дарь эх орчмыг ногоон бүс болгосноор агаарын бохирдол 15 хувь буурна гэж үзжээ. Ногоон бүс дэх айл өрхийг шингэрүүлсэн хийн түлшинд холбох ажил энэ сараас эхэлж байна. Мөн нийтийн тээврийг цахилгаан болон шингэрүүлсэн түлшинд шилжүүлэх бөгөөд ирэх сард тендер зарлах ажээ.
Танилцуулга мэдээлэлтэй холбогдуулан Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ жигнэсэн нүүрс, сайжруулсан түлш, хөх нүүрс, хийн түлш, грийн көүл гэхчлэн өөр өөр нэр томъёо ашиглахгүй байх, нэгдсэн нэг нэршил ашиглаж хэвшихийг албаны хүмүүст сануулав. Мөн нийслэлд хэрэгжүүлэх төслүүдийг ач холбогдлоор нь эрэмбэлж, үр дүнг нарийн тодорхойлж, Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөтэй уялдуулан танилцуулахыг үүрэг болголоо.
Ерөнхий сайдын дэргэдэх Шуурхай штаб бямба гаригт хуралдаад тардаг биш байнгын ажиллагаатай байх ёстойг Засгийн газрын тэргүүн онцлоод ЗГХЭГ-ын дарга Н.Учрал, “20 минутын хот” Үндэсний хорооны дарга Р.Эрдэнэбүрэн, Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар нарт штабын уялдаа холбоо, чиг үүргийг сайжруулахыг даалгалаа. Мөн нийслэлд хэрэгжих эдгээр төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд шаардлагатай эрхзүйн орчны зохицуулалтыг тодорхойлж, Засгийн газрын хуралдаанд танилцуулан шийдвэрлүүлж ажиллахыг штабын гишүүд, холбогдох сайд нарт даалгалаа.
Хуваалцах:
Жүдо бөхийн улсын аваргууд тодорлоо
14 цагийн дараа
Сэтгүүлч Б.Хонгорзул
ЦЕГ: Найз бүсгүйгээ хэрцгийгээр зодсон Ж-г цагдан хорьж, шалгаж байна
14 цагийн дараа
Сэтгүүлч Б.Хонгорзул
Энэ онд метро, трамвай, Туулын хурдны замын бүтээн байгуулалтын ажил эхэлнэ
12 цагийн дараа
Сэтгүүлч Б.Хонгорзул
Ирэх 7 хоногт зарим газраар цас орж, зам даваа хаагдаж болзошгүй байна
11 цагийн дараа
Сэтгүүлч Б.Хонгорзул
Баянхошуу, Хайлаастад агаар "маш их бохирдолтой" байна
1 өдрийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
Баруун аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орно
1 өдрийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
Хэв журам сахиулж буй алба хаагчдыг "харлуулдаг" байдлыг өөхшүүлэхээ зогсооё
1 өдрийн өмнө
Сэтгүүлч А.Сайханбаяр
Сар шинийн баяраа тэмдэглэхдээ аль зурхайг нь дагаж, хэзээ тэмдэглэх вэ?
1 өдрийн өмнө
Сэтгүүлч Б.Хонгорзул
ОЮУТНУУД: Автобусаар үнэгүй зорчих нь санхүүд хэмнэлттэй байсан, цуцалчихаар хүнд байна
2 өдрийн өмнө
Сэтгүүлч Б.Хонгорзул
Өнөөдрөөс Зайсангийн хуучин гүүрний хөдөлгөөнийг хаана
2 өдрийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
“Бурханы хүү Баярбаатар”-ыг 30 хоног баривчлахаар болжээ
2 өдрийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
Б.Батцоож: Одоо нийтээрээ жаахан эрүүлжье ээ, энэ янзаараа 100 жил хойш ухрах нь
2 өдрийн өмнө
Сэтгүүлч А.Сайханбаяр
О.Алтангэрэл: Жолоочийн даатгалын хураамжийг нэмэгдүүлэх шийдвэрийг хүчингүй болголоо
2 өдрийн өмнө
Сэтгүүлч А.Сайханбаяр
“Трафигура”-г Монголд төлөөлөх эрхийг Ц.Элбэгдорж, “Сахал” Д.Эрдэнэбилэг нар авчээ
2 өдрийн өмнө
Сэтгүүлч Б.Хонгорзул
Тэмбүүгийн өвчлөл 23 хувиар нэмэгджээ
2 өдрийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
2025 онд нийслэл автомашины албан татвараас ₮120.2 тэрбумын орлого төвлөрүүлэхээр төлөвлөжээ
2 өдрийн өмнө
Сэтгүүлч Б.Хонгорзул
Нийслэлд 17.000 км авто зам шинээр барина
2 өдрийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
Нийслэлийн цахилгааны эх үүсвэр 5 дахин нэмэгдэнэ
2 өдрийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.