0
Огноо2025-01-13
Монгол Улсын Үндсэн хуулийн өдөр өнөөдөр буюу нэгдүгээр сарын 13-ны өдөр тохиож байна. Уг өдрийг Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд "нийтээр тэмдэглэх тэмдэглэлт өдөр" гэж заасан байдаг.
Энэ онд Монгол Улсын ардчилсан шинэ Үндсэн хууль батлагдсан өдрийн 33 жилийн ой тохиож байгаа билээ.
Шинэ Үндсэн хуульд заасан Монгол Улсын Төрийн сүлд, далбаа хэрхэн бүтсэн талаар түүх сөхвөөс...
Монгол Улсын Их цааз (Үндсэн хууль)-ын төслийг 1991 оны зургаадугаар сарын 10-наас 1991 оны есдүгээр сарын 1-ний хооронд ард нийтээр хэлэлцүүлж дүгнэсэн бөгөөд иргэд Үндсэн хууль хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд өөрсдийн санал бодлоо ирүүлсээр байжээ.
Төслийг нийт 7 мянга гаруй байгууллага, хамт олон хурлаараа хэлэлцэж, түүнд 900 мянга гаруй хүн оролцож, давхардсан тоогоор хоёр зуун мянга гаруй санал гарсан байна. Эдгээ саналыг яам, тусгай газар, нам, олон нийтийн болон эрдэм шинжилгээний байгууллагууд, аймаг, хотын гүйцэтгэх захиргаад шүүж үзээд яам, газар, байгууллага, орон нутгийн хэмжээнд шийдвэрлэх асуудлуудыг түүгээрээ ярилцаж, төсөлтэй шууд холбогдох 8 мянга гаруй саналыг түүвэрлэн комисст ирүүлсэн аж.
Хэлэлцүүлгийн явцад гарсан саналыг төслийн бүлэг тус бүрээр авч үзэхэд 1.5 хувь нь “Удиртгал” хэсгийн талаар, 26.4 хувь нь Нэгдүгээр бүлэг, 21.1 хувь нь Хоёрдугаар бүлэг, 40.8 хувь нь Гуравдугаар бүлэг, 8.8 хувь нь Дөрөвдүгээр бүлэг, 1.4 хувь нь Тавдугаар бүлэгтэй холбогдсон санал байв.
Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлын бэлгэ тэмдэг нь Төрийн сүлд, туг, далбаа, тамга, дуулал мөн гэж Нэгдүгээр бүлгийн арванхоёрдугаар зүйлд заасан байдаг.
Монгол Улсын Их цааз (Үндсэн хууль)-ын төслийг хэлэлцэж байх үед ард иргэдээс Төрийн сүлд, далбааны төсөл, загварын талаар олон санал ирсэн. Тэдгээрийн нэлээд хэсэг нь тухайн үеийн сүлд, далбааг хэвээр үлдээх, нөгөө нь сүлдийг “соёмбо”, далбааг хөх өнгөтэй болгож өөрчлөх, гурав дахь нь 1960 оноос өмнөх уламжлалыг сэргээхийг санал болгожээ. Энэ асуудал нь зөвхөн хууль зүй төдийгүй түүх, улс төрийн, бас урлаг утга зохиол судлалын олон талтайг харгалзан төрөл бүрийн мэргэжлийн хүмүүс оролцсон ажлын тусгай хэсэг байгуулж, хөдөлмөрчдийн саналыг тусад нь нэгтгэсэн судалсны үндсэн дээр цагаан цэцгэн дээр суурилуулсан соёмбо бүхий өмнөх хувилбарыг өөрчлөн шинэ загвар төлөс боловсруулж, тухайлан хэлэлцүүлэх зэргээр ажиллажээ.
Ингээд өмнөх бэлэн загварыг сэргээх амархан, харин арай шинэлэг санаа бүхий хувилбаруудыг олон түмэн, Ардын Их Хурлын депутатуудад толилуулж, сонголт хийх нь зүйтэй гэж Улсын Бага Хурал үзээд шинэ хувилбарыг хэлэлцүүлэхээр болжээ.
Ардын Их Хурлын дарга Ж.Уртнасан сүлдийн талаар хоёр хувилбарын санал хураалгасан байна. Эхлээд цөөнхийн санал болгосон соёмбо голлосон сүлдтэй байх томьёоллоор санал хураахад 64 хувь нь татгалзжээ. Мөн 1960 онд баталсан сүлдийг хэвээр үлдээе гэснээр санал хураахад 54 хувь нь зөвшөөрсөнгүй. Ингээд өмнө нь 85 хувийн саналаар батлагдсан зураач Ц.Ойдовын бүтээсэн сүлдийн төсөл хүчин төгөлдөр үлдсэн юм.
Төрийн бэлгэдлийн талаар иргэдээс 150 гаруй санал, загвар ирүүлсэн юм.
Хуваалцах:
“Эрдэнэс алт ресурс” ХХК батлагдаагүй ажилд 1 тэрбум 10 сая төгрөгийн санхүүжилт олгожээ
15 цагийн дараа
Тоймч Э.Энхболд
Эхнэрээ зодсон 38 настай эрэгтэйг ₮450 мянгаар торгожээ
14 цагийн дараа
Сэтгүүлч Б.Хонгорзул
Б.Пүрэвдорж, Ч.Лодойсамбуу нарын гишүүд НӨАТ-ыг 5 хувь болгох хуулийн төсөл өргөн барина
14 цагийн дараа
Сэтгүүлч Б.Хонгорзул
Нийслэлд тараах 32 мянган зуухыг "Экоресурс" ХХК ₮27.3 тэрбумаар нийлүүлэхээр болжээ
13 цагийн дараа
Сэтгүүлч Б.Хонгорзул
Өнөөдөр үндсэн хуулийн өдөр тохиож байна
12 цагийн дараа
Сэтгүүлч Н.Уянга
Үндсэн хуулийн өдөрт зориулсан барилдаан болно
12 цагийн дараа
Сэтгүүлч Н.Уянга
Нэгдүгээр хороололд агаарын чанар "их бохирдолтой" хэмжээнд хүрлээ
11 цагийн дараа
Сэтгүүлч Н.Уянга
Хөвсгөлийн Ханхад 4.3 магнитудын хүчтэй газар хөдөлжээ
11 цагийн дараа
Сэтгүүлч Б.Хонгорзул
ЦАГ АГААР: Улаанбаатарт -15 градус, яримгүй цас орно
11 цагийн дараа
Сэтгүүлч Б.Хонгорзул
Жүдо бөхийн улсын аваргууд тодорлоо
6 цагийн өмнө
Сэтгүүлч Б.Хонгорзул
ЦЕГ: Найз бүсгүйгээ хэрцгийгээр зодсон Ж-г цагдан хорьж, шалгаж байна
6 цагийн өмнө
Сэтгүүлч Б.Хонгорзул
Энэ онд метро, трамвай, Туулын хурдны замын бүтээн байгуулалтын ажил эхэлнэ
8 цагийн өмнө
Сэтгүүлч Б.Хонгорзул
Ирэх 7 хоногт зарим газраар цас орж, зам даваа хаагдаж болзошгүй байна
9 цагийн өмнө
Сэтгүүлч Б.Хонгорзул
Баянхошуу, Хайлаастад агаар "маш их бохирдолтой" байна
2 өдрийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
Баруун аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орно
2 өдрийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
Хэв журам сахиулж буй алба хаагчдыг "харлуулдаг" байдлыг өөхшүүлэхээ зогсооё
2 өдрийн өмнө
Сэтгүүлч А.Сайханбаяр
Өнөөдөр үндсэн хуулийн өдөр тохиож байна
12 цагийн дараа
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.