0
Огноо2025-01-13
Нийслэлийн дарга Х.Нямбаатар агаарын бохирдлыг бууруулахын тулд утаагүй зуух тараахаа мэдэгдсэн билээ.
Тодрууулбал, тэрбээр "Агаарын бохирдолтой бусад орнуудын адил бид сайжруулсан шахмал түлш түлж шилжилтийн үеэ туулж яваа. Түүхий нүүрс түлдэг байх үед нүүрсний үнэр, агаарын бохирдлын хэмжээ илүү байсан гэдгийг мэргэжлийн байгууллага хэлж байна. Сүүлийн үед гарч гарч буй угаарын хордлогын тохиолдлын дийлэнх нь чанарын шаардлага хангахгүй зуухнаас болсон. Айл өрхүүд зуухаа шинэчлэх үүрэгтэй. Харамсалтай нь 84,000 айлын зуухыг шинэчлэхгүй бол болохгүй байна. Эхний ээлжинд 32 мянган айлын стандартын шаардлага хангахгүй байгаа зуухыг шинэчилнэ." хэмээн хэлсэн.
Тэгвэл Нийслэлийн худалдан авах ажиллагааны газраас "Агаар, орчны бохирдлыг бууруулах хөтөлбөрийн хүрээнд гэр хорооллын дахин төлөвлөлтөд ороогүй айл өрхүүдийн эрчим хүчний зохистой хэрэглээг дэмжих төслийн хүрээнд стандартад нийцсэн ахуйн зуух худалдан авах ажил" нэртэй тендер зарлажээ. Ингэхдээ 28.2 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэйгөөр зарласан байна. Улмаар үүнд "Экоресурс" ХХК 27 тэрбум 360 сая төгрөгийн үнийн санал ирүүлж, шалгарсан байна.
"Экоресурс" ХХК-ийн эцсийн өмчлөгчөөр П.Баярцог, Ц.Мөнхбаатар нар бүртгэлтэй байгаа юм. Тус комипани нь 2014 оноос эхлэн үйл ажиллагаагаа эхэлжээ. Хожим 2023 оноос зуухны худалдаа, үйлдвэрлэлийн чиглэлээр бүртгүүлж, агаарын бохирдлыг бууруулах чиглэлийн хэд хэдэн тендерт шалгарч байжээ.
Тухайлбал, 2024 оны долдугаар сарын 23-нд Нийслэлийн худалдан авах ажиллагааны газраас зарласан агаарын бохирдлыг бууруулах тоног төхөөрөмжийн 2 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй тендерт шалгарчээ. Мөн 2023 оны долдугаар сард Өмнөговь аймагт 2.6 тэрбум төгрөгөөр утаагүй зуух нийлүүлж байсан аж.
Хуваалцах:
МУГТ Э.Цэндбаатар: Миний өрсөлдөгчид дэлхийн чансааны топ 15-д багтдаг тамирчид байгаа
16 цагийн дараа
Сэтгүүлч Н.Уянга
“Эрдэнэс алт ресурс” ХХК батлагдаагүй ажилд 1 тэрбум 10 сая төгрөгийн санхүүжилт олгожээ
15 цагийн дараа
Тоймч Э.Энхболд
Эхнэрээ зодсон 38 настай эрэгтэйг ₮450 мянгаар торгожээ
14 цагийн дараа
Сэтгүүлч Б.Хонгорзул
Б.Пүрэвдорж, Ч.Лодойсамбуу нарын гишүүд НӨАТ-ыг 5 хувь болгох хуулийн төсөл өргөн барина
14 цагийн дараа
Сэтгүүлч Б.Хонгорзул
Нийслэлд тараах 32 мянган зуухыг "Экоресурс" ХХК ₮27.3 тэрбумаар нийлүүлэхээр болжээ
13 цагийн дараа
Сэтгүүлч Б.Хонгорзул
Өнөөдөр үндсэн хуулийн өдөр тохиож байна
12 цагийн дараа
Сэтгүүлч Н.Уянга
Үндсэн хуулийн өдөрт зориулсан барилдаан болно
12 цагийн дараа
Сэтгүүлч Н.Уянга
Нэгдүгээр хороололд агаарын чанар "их бохирдолтой" хэмжээнд хүрлээ
11 цагийн дараа
Сэтгүүлч Н.Уянга
Хөвсгөлийн Ханхад 4.3 магнитудын хүчтэй газар хөдөлжээ
11 цагийн дараа
Сэтгүүлч Б.Хонгорзул
ЦАГ АГААР: Улаанбаатарт -15 градус, яримгүй цас орно
11 цагийн дараа
Сэтгүүлч Б.Хонгорзул
Жүдо бөхийн улсын аваргууд тодорлоо
6 цагийн өмнө
Сэтгүүлч Б.Хонгорзул
ЦЕГ: Найз бүсгүйгээ хэрцгийгээр зодсон Ж-г цагдан хорьж, шалгаж байна
6 цагийн өмнө
Сэтгүүлч Б.Хонгорзул
Энэ онд метро, трамвай, Туулын хурдны замын бүтээн байгуулалтын ажил эхэлнэ
8 цагийн өмнө
Сэтгүүлч Б.Хонгорзул
Ирэх 7 хоногт зарим газраар цас орж, зам даваа хаагдаж болзошгүй байна
9 цагийн өмнө
Сэтгүүлч Б.Хонгорзул
Баянхошуу, Хайлаастад агаар "маш их бохирдолтой" байна
2 өдрийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
Баруун аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орно
2 өдрийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
МУГТ Э.Цэндбаатар: Миний өрсөлдөгчид дэлхийн чансааны топ 15-д багтдаг тамирчид байгаа
16 цагийн дараа
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.