0
Огноо2025-01-13
Улсын Их Хурлын Тамгын газраас Монгол Улсын Үндсэн хуулийг дохионы хэлнээ хөрвүүлэн гаргаж, олон нийтийн хүртээл болгож байгаа ажээ. Энэ талаар Тамгын газрын дэд дарга Э.Лхагваас тодрууллаа.
-Монгол Улсын Үндсэн хуулийг хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулан дохионы хэлээр гаргаж байгаа юм байна. Энэ талаар товч мэдээлэл өгнө үү?
-Үндсэн хуульд оруулсан нэмэлтийн дагуу шинээр бүрдсэн 126 гишүүн бүхий Улсын Их Хурал хууль тогтоох, хэрэгжилтийг хянан шалгах бүхий л үйл ажиллагаандаа хүний эрхийг дээдлэх, хүний эрх, эрх чөлөөг хангах, хамгаалах зарчмыг нэн тэргүүнд тавин ажиллаж байна. Энэ бол Монголын парламентын “Гурван төгөлдөршил”-ийн стратегийн тэргүүн эрэмбийн зарчим гэдгийг олон нийт нэгэнт мэдэж байгаа. Монгол Улсын Үндсэн хуульд хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш, хүнийг ямар ч байдлаар нь ялгаварлан гадуурхаж болохгүй гэж заасан байдаг. Ялангуяа харааны, сонсголын бэрхшээлтэй, бие махбодь, оюун санаа, сэтгэл мэдрэл, мэдрэхүйн эмгэг согогтой, өвчтэй ядруу байдлаасаа болоод хүн нийгмийн харилцаанаас хоцордог, үлддэг байж болохгүй. Энэ талаар Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуульд тодорхой зааж, тэдний эрхийг хангах, нийгмийн харилцаанд тэгш оролцуулах талаар нарийвчлан хуульчилсан. Төрийн байгууллага, иргэн, хуулийн этгээд хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст зориулагдсан түгээмэл загвар, хэрэглэгдэхүүнээр хангах, стандарт, шаардлагад нийцүүлж ажиллах тухай тодорхой заасан байдаг. Үүний дагуу Улсын Их Хурлын Тамгын газар хэдхэн хоногийн өмнө, тодруулбал энэ сарын 9-ний өдөр Монгол Улсын Үндсэн хуулийг харааны бэрхшээлтэй иргэдэд зориулан бэлтгэсэн аудио хувилбарыг гаргасан бол энэ удаа сонсгол, хэл ярианы бэрхшээлтэй иргэддээ зориулж дохионы хэлээр гаргаж байна.
-Сонсдог болон дохионы хэлээрх Үндсэн хуулийг хаанаас үзэх вэ?
-Монгол Улсын Үндсэн хуулийг дохионы хэлмэрчээр “уншуулж” аудио хувилбартай нь нэгтгэсэн видео хувилбарыг бид маргаашаас Улсын Их Хурлын албан ёсны www.parliament.mn цахим талбарт байршуулна. Мөн Улсын Их Хурлын нийгмийн сүлжээн дэх албан хуудсууд, мэдээллийн цахим сайтуудаар түгээж, хэвлэл мэдээллийн хэрэгслээр сурталчилна. Монгол Улсад 2023 оны байдлаар 11,418 гаруй сонсгол, хэл ярианы бэрхшээлтэй иргэд байна гэсэн судалгааг Үндэсний статистикийн хорооны мэдээллээс харж болно. Дээр нь харааны бэрхшээлтэй 12,053 орчим иргэн бий. Иймд бид Үндсэн хуулийн аудио болон дохионы хэлээрх хувилбаруудыг аль болох хүртээмжтэй, олдоцтой байдлаар түгээхэд анхаарч ажиллаж байна. Хөгжлийн бэрхшээлтэй иргэд эрх зүйн мэдлэгийг эх сууриас нь буюу Үндсэн хуулиас эхлэн олж авснаар бусад хуулийн зохицуулалтыг эрж олох, мэдэх, цаашилбал, өөр өөрийн эрхийг нэхэх, эдлэх боломжийг нээж буй ихээхэн ач холбогдолтой юм.
Хуваалцах:
МУГТ Э.Цэндбаатар: Миний өрсөлдөгчид дэлхийн чансааны топ 15-д багтдаг тамирчид байгаа
15 цагийн дараа
Сэтгүүлч Н.Уянга
“Эрдэнэс алт ресурс” ХХК батлагдаагүй ажилд 1 тэрбум 10 сая төгрөгийн санхүүжилт олгожээ
14 цагийн дараа
Тоймч Э.Энхболд
Эхнэрээ зодсон 38 настай эрэгтэйг ₮450 мянгаар торгожээ
13 цагийн дараа
Сэтгүүлч Б.Хонгорзул
Б.Пүрэвдорж, Ч.Лодойсамбуу нарын гишүүд НӨАТ-ыг 5 хувь болгох хуулийн төсөл өргөн барина
13 цагийн дараа
Сэтгүүлч Б.Хонгорзул
Нийслэлд тараах 32 мянган зуухыг "Экоресурс" ХХК ₮27.3 тэрбумаар нийлүүлэхээр болжээ
12 цагийн дараа
Сэтгүүлч Б.Хонгорзул
Өнөөдөр үндсэн хуулийн өдөр тохиож байна
11 цагийн дараа
Сэтгүүлч Н.Уянга
Үндсэн хуулийн өдөрт зориулсан барилдаан болно
11 цагийн дараа
Сэтгүүлч Н.Уянга
Нэгдүгээр хороололд агаарын чанар "их бохирдолтой" хэмжээнд хүрлээ
10 цагийн дараа
Сэтгүүлч Н.Уянга
Хөвсгөлийн Ханхад 4.3 магнитудын хүчтэй газар хөдөлжээ
10 цагийн дараа
Сэтгүүлч Б.Хонгорзул
ЦАГ АГААР: Улаанбаатарт -15 градус, яримгүй цас орно
10 цагийн дараа
Сэтгүүлч Б.Хонгорзул
Жүдо бөхийн улсын аваргууд тодорлоо
7 цагийн өмнө
Сэтгүүлч Б.Хонгорзул
ЦЕГ: Найз бүсгүйгээ хэрцгийгээр зодсон Ж-г цагдан хорьж, шалгаж байна
7 цагийн өмнө
Сэтгүүлч Б.Хонгорзул
Энэ онд метро, трамвай, Туулын хурдны замын бүтээн байгуулалтын ажил эхэлнэ
9 цагийн өмнө
Сэтгүүлч Б.Хонгорзул
Ирэх 7 хоногт зарим газраар цас орж, зам даваа хаагдаж болзошгүй байна
10 цагийн өмнө
Сэтгүүлч Б.Хонгорзул
Баянхошуу, Хайлаастад агаар "маш их бохирдолтой" байна
2 өдрийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
Баруун аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орно
2 өдрийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.