dobu.mndobu

“Эрдэнэс алт ресурс” ХХК батлагдаагүй ажилд 1 тэрбум 10 сая төгрөгийн санхүүжилт олгожээ

“Эрдэнэс алт ресурс” ХХК батлагдаагүй ажилд 1 тэрбум 10 сая төгрөгийн санхүүжилт олгожээ

          “Эрдэнэс алт ресурс” ХХК-ийн хууль бус хуудуутай асуудлуудыг бид цувралаар хүргэж байгаа билээ. Энэ удаа бид “Эрдэнэс Монгол” ХХК-ийн 2023 оны ТУЗ-өөр батлагдаагүй, хөрөнгө оруулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй 1 тэрбум 10 сая төгрөгийн, эрх ашгийн зөрчилтэй байж болохуйц тендерийн талаарх баримтыг хүргэх юм.

БАРИМТ 1:

         “Эрдэнэс алт ресурс” ХХК нь 2024 оны 10 дугаар сарын 10-ны өдөр 860 сая төгрөгийн төсөвт өртөг бүхий хоёр тендер зарлаж, гэрээ байгуулах эрх олгосон байна. 250 сая төгрөгийн төсөвт өртөгтэй Багц-1 буюу “Баяжуулах 1, 2 дугаар үйлдвэрийн технологийн усны худаг шинээр гаргах ажил”-д “Дийп Ватер Дриллинг” ХХК-д гэрээ байгуулах эрх олгосон байна. Уг тендерт “Дийп Ватер Дриллинг” ХХК ганцаараа оролцсон байгаа юм.

            Багц-2 буюу 610 сая төгрөгийн төсөвт өртөг бүхий “Баяжуулах 1, 2 дугаар үйлдвэрийн усны шугам, дэд бүтцийн ажил”-д “Нягт холбоос” ХХК шалгарсан байна. Уг тендерт “Дулаан сэнтий” ХХК 578,557,880 төгрөг, “Нягт холбоос” ХХК 580,706,004 төгрөг, “Евро Эко констракшн” ХХК 550,070,760 төгрөг, “Дийп Ватер Дриллинг” ХХК 515,000,000, Модерн хас ХХК 591,193,598 төгрөгийн үнийн санал хүргүүлсэн байх юм. Гэсэн ч Үнэлгээний хороо нь хамгийн бага үнийн дүнтэй бус хамгийн өндөр үнийн дүнтэй санал ирүүлсэн 2 компанийн нэг болох “Нягт холбоос” ХХК-ийг шалгаруулсан байна.

        

БАРИМТ 2

“Эрдэнэс Монгол” ХХК-ийн ТУЗ-ийн 2024 оны 04 дүгээр тогтоолоор баталсан “Эрдэнэс алт ресурс” ХХК-ийн 2024 оны хөрөнгө оруулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй “Үүсмэл ордны ТЭЗҮ” гэсэн ажлын тендер зарлаж, хагас жилийн гүйцэтгэлээр уг ажлыг 150 сая төгрөгөөр санхүүжүүлсэн байна. Ингэснээр компанийн зардал нэмэгдэх, шаардлагагүй хөрөнгө оруулалтыг санхүүжүүлэх, үр ашиггүй зардал нэмэгдэх нөхцөл бүрдсэн байгаа юм.

         Тэрбум давсан төгрөгийн тендерийг дур мэдэн зарлаж, “Эрдэнэс Монгол” ХХК-ийн төлөвлөгөөнд тусгагдаагүй ажлын гэрээ байгуулах эрх олгож хийж суугаа “Эрдэнэс алт ресурс” ХХК-ийн захирал Э.Ууганбаяр гэгчид хэзээ хариуцлага тооцдог болох вэ.

 

 

Хуваалцах:

|
Нийт нутгийн 60 гаруй хувьд цастай байна

Нийт нутгийн 60 гаруй хувьд цастай байна

15 цагийн дараа

Сэтгүүлч Н.Уянга

Өнөөдөр үндсэн хуулийн өдөр тохиож байна

Өнөөдөр үндсэн хуулийн өдөр тохиож байна

10 цагийн дараа

Сэтгүүлч Н.Уянга

ЦАГ АГААР: Улаанбаатарт -15 градус, яримгүй цас орно

ЦАГ АГААР: Улаанбаатарт -15 градус, яримгүй цас орно

9 цагийн дараа

Сэтгүүлч Б.Хонгорзул

Жүдо бөхийн улсын аваргууд тодорлоо

Жүдо бөхийн улсын аваргууд тодорлоо

8 цагийн өмнө

Сэтгүүлч Б.Хонгорзул

Их Нацагийн гээгдсэн түүх

Их Нацагийн гээгдсэн түүх

10 цагийн өмнө

Сэтгүүлч А.Сайханбаяр

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.