dobu.mndobu

МУГТ Э.Цэндбаатар: Миний өрсөлдөгчид дэлхийн чансааны топ 15-д багтдаг тамирчид байгаа

МУГТ Э.Цэндбаатар: Миний өрсөлдөгчид дэлхийн чансааны топ 15-д багтдаг тамирчид байгаа

МУГТ, Мэргэжлийн боксчин Э.Цэндбаатар "АСА Арена"-д хоёрдугаар сарын 15-нд болох мэргэжлийн боксын өөрийн жингийн аваргын бүс хамгаалах 12 дахь тулааныхаа талаар өнөөдөр /2025.01.13/ мэдээлэл өглөө. юм. Тулааныг мэргэжлийн боксын шилдэг дөрвөн холбооны нэг WBA холбооны нэрэн дээр зохион байгуулах аж. 

Тэрбээр "Би мэргэжлийн бокст хөл тавиад хоёр жил болж, өөрийн багаа бүрдүүлсэн. Дүү нараа дэлхийн рингд гаргая гэж бодож байгаа. Би дээд жиндээ тоглохоор болсон. Миний өрсөлдөгчид 20-иос дээш тоглолттой, 2-3 тамирчин байна. Нэг хожигдолтой буюу бараг хожигдолт байхгүй тамирчид байгаа. Дэлхийн чансааны топ 15-д байгаа тамирчид юм. 

Манай багийнхан энэ тэмцээнийг эх орондоо зохион байгуулах гэж маш их хичээсэн. Зурагтаар үздэг тулааныг эх орондоо хийхийг зорьж байна. Эх орондоо ирж, Баянгол зочид буудалд байрлан, тэмцээний бэлтгэл сургуулилалтаа хийж байна. Монголын нөхцөлд түгжрэл, утаанаас шалтгаалан бэлтгэлээ хийхэд хүнд байна. Тиймээс миний хувьд нэгдүгээр сарын 15-нд АНУ руу явна. Тэмцээний өмнө хоёрдугаар сарын 10-н гэхэд буцаж эх орондоо ирсэн байна.

Би тулаанд ялбал ирэх тавдугаар сард болох Дэлхийн аваргад өрсөлдөх боломж нээгдэнэ. Хойч үе болсон залуустаа зөвөөр үлгэрлэж, замыг гаргахыг хүсч байна.  МУГТ Н.Төгсцогт ахын минь амжилт, алдаа болгонтой нь хамт байгаасай гэж хүсч байна. Н.Төгсцогт ахыг эргэн ирээч гэж хүссэн. Хүсэлтийг минь хүлээн авсанд туйлын баяртай байна

Эх орныхоо нэрийг олон улсад гаргаж яваа тамирчин. Одоо түүнийг рингдээ эргэн ирэхэд нь ард түмэн нь хамт байгаасай. Миний урд талын тулаанд өрсөлдөнө. Эх орондоо дэмжигч ард түмнийхээ уухай түрлэгийг сонсч огшдог. Би дошин дээрээ байна. Энэ бол миний эх орон. Би хүсэл мөрөөдлийнхөө төлөө улам хичээнэ. Боксын спортод амьдралынхаа 16 жилийн зориулсан. Эх орондоо хийх тулаан маш чухал. Би заавал ялна" гэв.

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.