0
Огноо2025-01-14
Засгийн газрын өргөтгөсөн хуралдаан өнөөдөр (2025.01.14) болж аймаг, нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, Засаг дарга нар оролцлоо. Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ тус хуралдааны үеэр Бүсийн зөвлөлүүдийг байгуулах, ажиллах журам, зохион байгуулалтын асуудлыг танилцуулж, хэрэгжүүлэхийг Монгол Улсын Шадар сайд С.Амарсайханд, бүсийн хөгжлийн чуулганыг энэ оны гуравдугаар сараас өмнө зохион байгуулах, 2040 он хүртэлх бүсийн хөгжлийн төлөвлөгөө боловсруулж, хэлэлцэхийг Аймаг, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, Засаг дарга нарт үүрэг болголоо.
Мөн хамтарсан Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт 14 мега төсөл, 14 эрх зүйн реформыг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлж ажиллахыг Аймаг, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, Засаг дарга нарт даалгалаа.
Бүсүүдийн тэргүүлэх чиглэлийг:
- Хангайн бүсийг “Уламжлалт мал аж ахуйн төрөлжсөн бүс бөгөөд хот байгуулалтын дэд бүс”,
- Баруун бүсийг “Эрчим хүчний төрөлжсөн бүс бөгөөд байгалийн аялал жуулчлалын дэд бүс”,
- Хойд бүсийг “Байгалийн аялал жуулчлалын төрөлжсөн бүс бөгөөд аж үйлдвэрийн дэд бүс”,
- Говийн бүсийг “Аж үйлдвэрийн төрөлжсөн бүс бөгөөд ногоон эрчим хүчний дэд бүс”,
- Төвийн бүсийг “Хөдөө аж ахуйн төрөлжсөн бүс бөгөөд аж үйлдвэрийн дэд бүс”,
- Зүүн бүсийг “Түүхэн аялал жуулчлалын төрөлжсөн бүс бөгөөд эрчимжсэн хөдөө аж ахуйн дэд бүс”,
- Улаанбаатарын бүсийг “Олон улсын банк, санхүү, бизнесийн хөгжлийн төв” хэмээн тодорхойлсон.
Засгийн газар 2024-2028 онд
- Аймгийн төвүүдийг хооронд нь болон хилийн боомттой холбосон бүсчилсэн хөгжлийн “ТАВАН ТОЙРОГ” авто зам,
- Зүүн бүсэд Буйр нуурын усан хил, 4С онгоцны буудал,
- Баруун бүсэд Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц,
- Хойд бүсэд Эгийн голын усан цахилгаан станц,
- Төвийн бүсэд Шинэ Зуунмод хот,
- Хангайн бүсэд Шинэ Хархорум хот,
- Говийн бүсэд Таван толгойн цахилгаан станц, Газрын тос боловсруулах үйлдвэр, Гашуунсухайт-Ганцмод, Ханги-Мандал, Шивээхүрэн-Сэхээ боомтуудын хил дамнасан төмөр зам, ачаа тээврийн шилжүүлэн ачих терминал,
- Зүүн, баруун босоо эдийн засгийн коридорыг хөгжүүлэх төслүүд зэрэг бүсийн нийгэм, эдийн засгийг дэмжсэн бүтээн байгуулалтуудыг хэрэгжүүлж дуусгахаар төлөвлөж буй юм.
Хуваалцах:
Айл өрх, ААН-ийн пийшин зуух, галлагааны аюулгүй байдалд нэгдсэн шалгалт хийнэ
3 цагийн дараа
Сэтгүүлч А.Сайханбаяр
Засгийн газар: “Орано Майнинг” компанитай байгуулах Хөрөнгө оруулалтын гэрээнд гарын үсэг зурна
2 цагийн дараа
Сэтгүүлч Б.Хонгорзул
Монгол, Хятадын авто замын есөн боомтыг түр хаана
2 цагийн дараа
Сэтгүүлч Н.Уянга
Р.Саруул: Ерөнхий сайд иргэнийхээ эрхэнд халдсан, хуулийн байгууллагад хандаж нэр төрөө сэргээлгэнэ
1 цагийн дараа
Сэтгүүлч А.Сайханбаяр
ЗГ: Төвийн бүсийг “Хөдөө аж ахуйн төрөлжсөн бүс бөгөөд аж үйлдвэрийн дэд бүс” болгоно
1 цагийн дараа
Сэтгүүлч А.Сайханбаяр
Өнгөрсөн онд 57.3 мянган эх амаржжээ
43 минутийн дараа
Сэтгүүлч Н.Уянга
МЭДЭГДЭЛ: Эрүүл мэндийн даатгалын хувь хэмжээнд өөрчлөлт орсон тул шинэчлэлийн ажил хийж байна
1 цагийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
Халаасны хулгайн гэмт хэргийн хохирогчдын 82.5 хувийг хүүхэд, эмэгтэйчүүд эзэлж байна
4 цагийн өмнө
Сэтгүүлч А.Сайханбаяр
ЭХЭМҮТ-ийн цахилгаан шатыг шинэчиллээ
4 цагийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
ЗАСГИЙН ГАЗАР: “Тавантолгой түлш” ХХК-ийн талаар хэлэлцэж байна
4 цагийн өмнө
Сэтгүүлч Б.Хонгорзул
Долоон аймгийн 18 сум цагаан зудтай байна
4 цагийн өмнө
Сэтгүүлч А.Сайханбаяр
Ардын жүжигчин П.Цэрэндагва батлан хамгаалах үйлсэд зүтгэнэ
4 цагийн өмнө
Сэтгүүлч А.Сайханбаяр
ТАНИЛЦ: 2025 оны дэлхийн технологийн чиг хандлага
5 цагийн өмнө
Сэтгүүлч А.Сайханбаяр
Ерөнхий сайд өнөөдөр аймгуудын Засаг дарга нарыг батламжилна
5 цагийн өмнө
Сэтгүүлч Б.Хонгорзул
Японд амьдарч буй монголчуудад цунамийн аюулаас сэрэмжлүүлэв
5 цагийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
ТБХ: Татварын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэнэ
6 цагийн өмнө
Сэтгүүлч Б.Хонгорзул
Агаарын чанар өчигдрийнхөөс сайжирчээ
6 цагийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
Утаагүй зуухны ₮27.3 тэрбумын тендерт С.Одонтуяа, Ч.Ундрам нарын хамаарал бүхий компани шалгарчээ
7 цагийн өмнө
Сэтгүүлч Б.Хонгорзул
ЦАГ АГААР: Улаанбаатарт -15 градус хүйтэн байна
7 цагийн өмнө
Сэтгүүлч Б.Хонгорзул
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.