dobu.mndobu

БАЙР СУУРЬ: Утаагүй зуух гэж хаана ч байхгүй

БАЙР СУУРЬ: Утаагүй зуух гэж хаана ч байхгүй

Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар нийслэлийн 32 мянган өрхөд 27,3 тэрбум төгрөгөөр утаагүй зуух тараах талаар мэдэгдсэн. Тэгвэл энэ талаар иргэд ямар байр суурьтай байгааг тодрууллаа. 

Иргэн Л.Ойдов:

-Хүн галтай амьдахын тулд гал түлнэ. Х.Нямбаатар гэж төлгөн нөхрийг бодож олж байгаа тэнэг шийдвэр. Үнэндээ утаагүй зуух гэж тийм зүйл хэзээ ч байхгүй. Ард түмнээ бүгдийг нь байранд оруулах хэрэгтэй байхад цахилгааны мөнгийг нь нэмж байгаад би бол үнэхээр харамсаж байна. 

Иргэн Ц.Оюунгэрэл:

-Одоо жижиг сажиг зүйлээр хөөцөлдөхгүйгээр утаагүй зуух гэхийн оронд гэр хороололдоо барилга барьж зөв зүйлдээ зарцуулж хөгжмөөр байна. Тэгэхгүй бол утаа арилахгүй. Амьд байх орчин бүрдэхгүй хэцүү байна. Бид ирээдүйтэй байхын тулд төр засаг биднийг зөв чиглүүлж явах ёстой. Олон жил зуух гэж яриад утаа багассан юм алга. Жишээлбэл, зэргэлдээх Хятад Улс их хөгжиж байна. Тэр хөгжиж байгаа улсуудаас жишээ авах хэрэгтэй.

Иргэн Х.Балжиням:

-Аль аль талаас нь харахад болж байна. Газаа ч, зуухаа ч оруулж өгөөд тал талаас нь явсан дээр. Учир нь орон сууцгүй хүмүүс их байгаа. УИХ гишүүн С.Одонтуяагийн нарны батарей бас сайн шүү дээ. Өглөө гараад орой орж ирэхэд дулаан байж байна. Энэ нь авууштай хэрэг юм. 

О.ОЮУНДАРЬ

Хуваалцах:

|
ЦАГ АГААР: Ихэнх нутгаар хүйтний эрч суларна

ЦАГ АГААР: Ихэнх нутгаар хүйтний эрч суларна

15 цагийн дараа

Сэтгүүлч Б.Хонгорзул

Өнгөрсөн онд 57.3 мянган эх амаржжээ

Өнгөрсөн онд 57.3 мянган эх амаржжээ

2 цагийн өмнө

Сэтгүүлч Н.Уянга

ЭХЭМҮТ-ийн цахилгаан шатыг шинэчиллээ

ЭХЭМҮТ-ийн цахилгаан шатыг шинэчиллээ

7 цагийн өмнө

Сэтгүүлч Н.Уянга

Долоон аймгийн 18 сум цагаан зудтай байна

Долоон аймгийн 18 сум цагаан зудтай байна

7 цагийн өмнө

Сэтгүүлч А.Сайханбаяр

ТАНИЛЦ: 2025 оны дэлхийн технологийн чиг хандлага

ТАНИЛЦ: 2025 оны дэлхийн технологийн чиг хандлага

7 цагийн өмнө

Сэтгүүлч А.Сайханбаяр

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.