0
Огноо2024-11-13
Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийг өнөөдөр олон нийтэд танилцууллаа. Энэ үеэр ЗГХЭГ-ын дарга Н.Учрал төрийн өмчит хуулийн этгээд, комданиудад тавих хяналт, реформын талаар мэдээллээ.
Тэрбээр, "Төрийн өмчийн компани, Орон нутгийн өмчит компаниуд зайлшгүй реформ хийх шаардлагатай болсон байна. Зарлага өндөр, зарлагаараа захирлууд нь урамшуулал авдаг, төсвөөс гадна хяналтгүй төсөвтэй төрийн өмчит компаниудад зохих арга хэмжээг авах ёстой.Монгол Улсад нийт Төрийн өмчийн хоронд тайлан ирүүлдэг 99 компани байгаа. Үүн дээр охин, хараат компанийг нэмбэл нийт 122 орчим төрийн өмчит компани байгаа юм. Мөн орон нутгийн өмчит компанийг бол бараг тоолж барахгүй хэмжээнд хүрсэн.
Нийт төрийн өмчит компаниуд улсын төсөвтэй харьцуулахад 75 хувийн зарлага гаргаж байна. Төрийн өмчит компаниудын гаргаж байгаа зарлага нь бусад орлого олж байгаа газруудын тоо хэмжээтэй адилхан түвшинд ирчихсэн байна. Төрийн өмчит хуулийн этгээдийн ашгийн тухайд зөвхөн таван компани л цэвэр ашигтай ажиллаж, бусад 51 компани нийлээд дөнгөж 380 тэрбум төгрөгийн ашиг олдог. Харин 43 хуулийн этгээд -150тэрбум төгрөгийн алдагдалтай ажиллаж байна. Үүнээс дүгнэхэд хөрөнгө оруулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй 158 арга хэмжээг 319.8 тэрбум төгрөгөөр зохион байгуулж, зарцуулсан байна. Огт төлөвлөөгүй зардал гаргасан гэсэн үг.
Нэг жилийн хугацаанд 9 төрийн өмчит компани 971.9 сая төгрөгийн үр дүнгийн урамшууллыг удирдлагууддаа олгосон байна. Ингээд алдагдалтай ажилладаг, дээрээс нь үр дүнгийн урамшуулал авдаг нь хууль эрх зүйн хүрээнд ажиллах тал дээр хяналт сул байгаа нь ажиглагдаж байна. Төрийн өмчит компани хэрэв ашигтай ажиллаж байвал түүнийг нь бүтэц зохион байгуулалт, гүйцэтгэлтэй нь уялдуулна. Нийгмийн хариуцлагын төсөл хөтөлбөрийн санхүүжилтийг тухайн компанийн алдагдалтай, алдагдалгүй ажиллаж байгаагаас хамаарч олгохгүй бол алдагдалтай ажиллаж байгаа хэр нь нийгмийн хариуцлагын санхүүжилт авдаг, үр дүнгийн урамшуулал авдаг байдал газар аваад байна. Энэ мэт олон асуудалд хяналт тавьж, бүх шатны төрийн өмчт компанид шилэн ажиллагаа явуулж ил тод болгоно" гэлээ.
Ийнхүү Засгийн газрын өнөөдрийн хуралдаанд төрийн өмчит газруудын эрх зүйн байдлын реформын тухай танилцуулгыг хийсэн байна. Ирэх долоо хоногт төрийн өмчийн компанийн хуулийг Засгийн газарт танилцуулахаар бэлтгэж улмаар УИХ-д өргөн мэдүүлэх аж.
Хуваалцах:
Ерөнхийлөгчийн хоригийг маргааш хэлэлцэнэ
4 цагийн дараа
Сэтгүүлч Б.Хонгорзул
Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг баталлаа
2 цагийн дараа
Сэтгүүлч Н.Уянга
Энэ амралтын өдрүүдэд цас орж, цасан шуурга шуурна
1 цагийн дараа
Сэтгүүлч Н.Уянга
Үндсэн хуулиа дээдлэн залах тухай УИХ-ын тогтоолын төслийг баталлаа
12 минутийн дараа
Сэтгүүлч Н.Уянга
Дорнод аймгийн Засаг даргаар Ш.Ёлыг томиллоо
4 минутийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
Утааны хордлогоос сэргийлэх нь: Өдөр бүр 200 мл сүү ууж, долоо хоногт нэг удаа ууланд алхаарай
1 цагийн өмнө
Сэтгүүлч Б.Хонгорзул
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илүү үйлчилж байсан
1 цагийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
Н.Номтойбаяр: "Цөмийн энергийн тухай хууль"-ийг зөв тайлбарлахгүй бол бид ДАРАМТАД ОРНО
2 цагийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
Хүүхдийн 22 амбулатори уртасгасан цагаар ажиллаж байна
4 цагийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
Төсвийн хориг ба хоршсон улс төр
4 цагийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
Б.Ганболд Америк тивийн цомын тэмцээнээс хүрэл медаль хүртлээ
5 цагийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
ТАНИЛЦ: Өнөөдөр цахилгааны хязгаарлалт хийх БАЙРШЛУУД
5 цагийн өмнө
Сэтгүүлч Б.Хонгорзул
Мал аж ахуйн салбарын нэмүү өртөг, хүртээмжтэй хөгжлийг дэмжинэ
5 цагийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
“Та НӨАТ-ын сугалааны азтан боллоо” хэмээн кибер залилан хийж байна
6 цагийн өмнө
Сэтгүүлч Б.Хонгорзул
Улс тунхагласны баяраар 10 сая төгрөгийн байтай барилдаан болно
6 цагийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
Dobu хөтөч: Бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулна
6 цагийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 3 градус дулаан
6 цагийн өмнө
Сэтгүүлч Б.Хонгорзул
С.Шаарийбуу: Төрийн өндөр албан тушаалтнууд охины минь хэрэгт нөлөөлсөн
1 өдрийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
Төрийн албаны ерөнхий шалгалт эхэллээ
1 өдрийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
Б.Жавхлан: Алдагдалгүй төсөв батлахын тулд хөрөнгө оруулалтуудаа танана
1 өдрийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.