dobu.mndobu

Шатрын үндэсний шигшээ багийн тамирчид тодорлоо

Шатрын үндэсний шигшээ багийн тамирчид тодорлоо

Монголын шатрын холбооноос Үндэсний шигшээ багийн тамирчдыг сонгон шалгаруулах тэмцээнийг 2025 оны нэгдүгээр сарын 15-19-ний өдрүүдэд Дүүрэн төвийн байранд амжилттай зохион байгууллаа. Тус сонгон шалгаруулах тэмцээнд Олон улсын шатрын холбооноос 2025 оны нэгдүгээр сарын 1-ний өдрийн байдлаар нийтэлсэн идэвхтэй шатар тоглож буй Монгол шатарчдын гадаад чансаагаар эмэгтэй, эрэгтэй ангиллын эхний 25-н байрт эрэмбэлэгдсэн шатарчдаас дарааллын дагуу мэдүүлэг ирүүлжээ. 

Улмаар тус бүр шилдэг 10-н шатарчид оюунаа сорин өрсөлдсөн юм.

2025 онд Монгол Улсыг шатрын спортоор дэлхийн тавцанд төлөөлөх Үндэсний шигшээ багийн тамирчдад нэр дэвшихээр дараах шатарчид шалгарав. Үүнд:

Эмэгтэй шигшээ:

1. ОУМ/эИМ Б.Мөнгөнтуул

2. эИМ Т.Мөнхзул

3. эИМ Ү.Үүрийнтуяа

4. эФДМ Б.Мөнгөнзул

Эрэгтэй шигшээ:

1. ОУМ С.Ган-Эрдэнэ

2. ОУМ М.Амилал

3. ОУМ Г.Амартүвшин

4. ФМ Н.Содбилэгт

Монголын шатрын холбооны УЗ-ийн ээлжит хурлаар ҮШБ-ийн дасгалжуулагч сонгогдох бөгөөд тус хурлаар нэр дэвшигч тамирчдыг батламжилж, БТСУХ-оос болон холбооноос тамирчин, дасгалжуулагчтай гэрээ хийснээр эрхзүйн хүрээнд Монгол улсаа төлөөлөх ҮШБ-ийн дасгалжуулагч, тамирчны эрх үүснэ.

Дашрамд дурдахад 2026 оны Үндэсний шигшээ багийн тамирчдад нэр дэвших шатарчид 2025 оны МУ-ын аварга шалгаруулах тэмцээний анхан шат, хагас шигшээ, шигшээ гэсэн шатны бүх шатарчдыг тэгш хамарсан нэгдсэн тэмцээнээс сонгогдоно.

Нийт 5-н өдрийн турш шилдэг өргүүдээ толилуулсан мэргэжлийн шатарчдадаа баярлалаа. Та бүхэн Монгол улсынхаа нэрийг өндөрт уухайлах болтугай хэмээн ерөөе!

Тэмцээний дүнг дараах холбоосоор орж харна уу.

Эмэгтэй ангилал-https://chess-results.com/tnr1099901.aspx?lan=1&art=4...

Эрэгтэй ангилал-https://chess-results.com/tnr1099900.aspx?lan=1&art=4...

4 хүн, хүүхдийн тоглоом, шатар ба бичвэр нарын зураг байж магад

4 хүн, шатар ба бичвэр нарын зураг байж магад

7 хүн, шатар ба бичвэр нарын зураг байж магад

7 хүн, шатар ба бичвэр нарын зураг байж магад

 

Эх сурвалж: Монголын шатрын холбоо

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.