dobu.mndobu

П.Мөрөн “Дакар ралли-2025”-д 76 дугаар байрт хурдаллаа

П.Мөрөн “Дакар ралли-2025”-д 76 дугаар байрт хурдаллаа

1977 оноос эхтэй цэнхэр гаригийн хамгийн олон жилийн түүхтэй, хамгийн олон өдөр уралддаг, авто мото спортын олимп гэгддэг “Дакар ралли-2025” уралдаан өндөрлөлөө. Саудын Арабын Биша хотод болсон 7500 км зайн энэ удаагийн уралдаанд Монгол Улсаас П.Мөрөн мотоциклын төрөлд өрсөлдөхөд 135 тамирчнаас нийлбэр дүнгээр 76 дугаар байрт хурдалжээ.

Тодруулбал 59 тамирчны өмнө орсон түүний анхны “Дакар ралли” энэ юм. Тэрбээр 14 өдрийн уралдаанд хамгийн өндөр амжилтыг долоодугаар этапт үзүүлэхдээ шилдэг 28-д орсон аж.

Өдгөө 27 настай П.Мөрөн удам дамжсан тамирчин бөгөөд түүний аав А.Пүрэвдорж нь мото спортын олон улсын хэмжээний мастер цолтой. “Дакар ралли-2025” уралдаанд өрсөлдөх П.Мөрөнгийн тухайд эх орондоо 73 уралдаан, олон улсын 10 уралдаанд оролцохдоо 45 алт, 19 мөнгө, долоон хүрэл медаль хүртэж байв.

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.