dobu.mndobu

Цэргийн бүртгэл энэ сарын 22-нд дуусна

Цэргийн бүртгэл энэ сарын 22-нд дуусна

Цэргийн албаны тухай хууль, Батлан хамгаалахын сайдын тушаал, нийслэлийн Засаг даргын захирамжаар 2025 оны цэргийн бүртгэлийг нийслэлийн хэмжээнд нэгдүгээр сарын 6-22-ны өдрүүдэд зохион байгуулж байна. Монгол Улсын иргэн 18-50 насны цэргийн үүрэгтнүүд, 65 хүртэлх насны бэлтгэл офицерууд, цэргийн бүртгэлтэй мэргэжил эзэмшсэн эмэгтэйчүүд жилд нэг удаа бүртгэлд хамрагдах үүрэгтэй билээ.

Цэргийн үүрэгтний үнэмлэх аваагүй 18 хүртэлх насныхан харьяа баг, хороон дээрээ өөрийн биеэр очиж бүртгүүлэх шаардлагатай. Харин цэргийн үүрэгтний үнэмлэхээ үрэгдүүлсэн бол аймаг, дүүргийн цэргийн штабт өөрийн биеэр хандана. Түүнчлэн шилжилт хөдөлгөөн хийсэн иргэд оршин суугаа аймаг, дүүргийнхээ цэргийн штабт бүртгэлээ хийлгэж, баталгаажуулах юм.

Мөн онлайнаар буюу цахим үйлчилгээний нэгдсэн портал “E-Mongolia”-гаар хүсэлтээ илгээх боломжтой. Хэрэв “E-Mongolia” системээр бүртгүүлсэн бол “мэдэгдэл” цэсээс хариугаа харж болох юм. Иргэд өөрийн биеэр болон гэр бүлийн гишүүн нь цэргийн бүртгэлд бүртгүүлэх бол иргэний үнэмлэх, цэргийн үүрэгтний үнэмлэхийн хамт харьяа баг, хороон дээрээ очихыг анхаарууллаа. 

Эх сурвалж: НЗДТГ-ын ХМОНХХ

 

Хуваалцах:

|
Чөлөөт бөхийн долоон жингийн АВАРГА тодорно

Чөлөөт бөхийн долоон жингийн АВАРГА тодорно

12 цагийн дараа

Сэтгүүлч Н.Уянга

Арьс ширний төв лабораторийг бүрэн шинэчилжээ

Арьс ширний төв лабораторийг бүрэн шинэчилжээ

12 цагийн дараа

Сэтгүүлч Б.Хонгорзул

ЭМД-ын шимтгэлд 15,840 төгрөг төлнө

ЭМД-ын шимтгэлд 15,840 төгрөг төлнө

12 цагийн дараа

Сэтгүүлч Н.Уянга

Төрийн гурван өндөрлөг эмгэнэл илэрхийллээ

Төрийн гурван өндөрлөг эмгэнэл илэрхийллээ

11 цагийн дараа

Сэтгүүлч Б.Хонгорзул

Цэргийн бүртгэл энэ сарын 22-нд дуусна

Цэргийн бүртгэл энэ сарын 22-нд дуусна

11 цагийн дараа

Сэтгүүлч Н.Уянга

Эрчим хүчний оргил ачаалал 19 МВт-аар буурчээ

Эрчим хүчний оргил ачаалал 19 МВт-аар буурчээ

11 цагийн дараа

Сэтгүүлч Н.Уянга

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.