dobu.mndobu

Арьс ширний төв лабораторийг бүрэн шинэчилжээ

Арьс ширний төв лабораторийг бүрэн шинэчилжээ

Монгол Улсад цор ганц гэж болох Арьс ширний төв лаборатори анх байгуулагдсан цагаасаа хойш техник технологийн шинэчлэл хийгдээгүй тул олон улсын түвшний шинжилгээ гүйцэтгэх нөхцөл боломж тааруу байсан билээ. ХХААХҮЯ, Дэлхийн банкны “Экспортыг дэмжих төсөл”-ийн 1.1 сая ам.долларын санхүүжилтээр 76 нэр төрлийн 83 ширхэг орчин үеийн олон улсын стандартын шаардлага хангасан лабораторийн тоног төхөөрөмж, шаардлагатай химийн бодисоор хангаж, бүрэн шинэчлээд байна.

Ингэснээр 12 нэр төрлийн бүтээгдэхүүнд 22 үзүүлэлтийн шинжилгээ хийж байсан бол 16 нэр төрлийн бүтээгдэхүүнд 60 гаруй үзүүлэлтийн шинжилгээ хийх боломжтой боллоо. Шинжилгээний цар хүрээ нэмэгдсэнээр импортын бүтээгдэхүүний хориотой химийн бодисын агууламжийг шинжилж, шаардлага хангахгүй бүтээгдэхүүний хяналтыг гүйцэтгэх юм.

Арьс ширний төв лабораторийг шинэчлэхдээ GMP стандартын химийн шинжилгээний лаборатори, хими-дээж бэлтгэлийн лаборатори, физик механикийн лаборатори, байгаль орчны лаборатори, бэлэн бүтээгдэхүүний чанарын хяналтын лаборатори гэсэн таван төрлийн лабораторитой боллоо. Шинэчлэлийн хүрээнд олон улсын түвшинд сорилт шинжилгээ болон судалгааны ажил гүйцэтгэх юм байна.

Уг лабораторийн шинэчлэл нь арьс ширний салбар төдийгүй Монгол Улсын хөдөө аж ахуйн салбарын нэн чухал шинжилгээнүүдийг ч хийх чадавхийг нээж өгсөн юм.

 

Хуваалцах:

|
Чөлөөт бөхийн долоон жингийн АВАРГА тодорно

Чөлөөт бөхийн долоон жингийн АВАРГА тодорно

10 цагийн дараа

Сэтгүүлч Н.Уянга

Арьс ширний төв лабораторийг бүрэн шинэчилжээ

Арьс ширний төв лабораторийг бүрэн шинэчилжээ

10 цагийн дараа

Сэтгүүлч Б.Хонгорзул

ЭМД-ын шимтгэлд 15,840 төгрөг төлнө

ЭМД-ын шимтгэлд 15,840 төгрөг төлнө

10 цагийн дараа

Сэтгүүлч Н.Уянга

Төрийн гурван өндөрлөг эмгэнэл илэрхийллээ

Төрийн гурван өндөрлөг эмгэнэл илэрхийллээ

9 цагийн дараа

Сэтгүүлч Б.Хонгорзул

Цэргийн бүртгэл энэ сарын 22-нд дуусна

Цэргийн бүртгэл энэ сарын 22-нд дуусна

9 цагийн дараа

Сэтгүүлч Н.Уянга

Эрчим хүчний оргил ачаалал 19 МВт-аар буурчээ

Эрчим хүчний оргил ачаалал 19 МВт-аар буурчээ

9 цагийн дараа

Сэтгүүлч Н.Уянга

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.