0

Засгийн газрын ээлжит хуралдаанаар ЭМД-ын шимтгэлийн хувь хэмжээг тухайн жилийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй уялдуулан шинэчлэн баталдаг. Үүнтэй холбоотойгоор 2025 оны хувь хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 2 хувиар тооцож төлөхөөр зохицуулсан.
Тодруулбал, энэ оны нэгдүгээр сараас гуравдугаар сард тус бүр 13,200 төгрөг, дөрөвдүгээр сараас арванхоёрдугаар сард тус бүр 15,840 төгрөг төлөх юм. Хэрэв он дуустал төлбөл нийт 182,160 төгрөг болно.
Харин гадаадын иргэн, харьяалалгүй хүмүүс 4 хувиар тооцож эрүүл мэндийн даатгалд хамрагдах боломжтой.


ЭМД-ын шимтгэлээ И-Монголиа аппликэйшнээр хэрхэн төлөх вэ?
Таны төлсөн шимтгэл 15-30 минутад баталгаажиж, хэрэгцээтэй тусламж, үйлчилгээгээ цаг алдалгүй авах боломжтой болно.

Эх сурвалж: ЭМДЕГ
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.