dobu.mndobu

“Нээлттэй парламент” дадлагажигч хөтөлбөр эхэллээ

“Нээлттэй парламент” дадлагажигч хөтөлбөр эхэллээ

Монгол Улсын Их Хурлын 2024-2028 оны стратеги төлөвлөгөөнд “Олон ургалч үзэл бүхий дэвшилтэт, шинэ үеийн парламентыг бэхжүүлнэ” хэмээн тусгасан. Энэ хүрээндээ их, дээд сургуулийн оюутнуудыг парламентын үйл ажиллагаа, хууль тогтоох, хянан шалгах үйл ажиллагаатай танилцуулах, дадлагажуулах хөтөлбөрийг зохион байгуулах үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулаад байгаа юм.

 Тэгвэл өнөөдөр /2025.01.20/ “Нээлттэй парламент” дадлагажигч хөтөлбөрийн үйл ажиллагаа Төрийн ордонд боллоо.

Тайлбар байхгүй.

Тайлбар байхгүй.

Хөтөлбөрийг нээж Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан “Хүн төвтэй үзэл санаа бүхий нийгмийн хурдацтай хөгжлийн шаардлагад нийцсэн, иж бүрэн зохицуулалттай хууль, эрх зүйн орчныг бүрдүүлэх “ГУРВАН ТӨГӨЛДӨРШИЛ” санаачилгыг дэвшүүлсэн. Эдгээр бодлого, үйл ажиллагааны хүрээнд магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургуулиудын бакалаврын хөтөлбөрийн 3 ба түүнээс дээш түвшний оюутнуудад зориулсан “Нээлттэй парламент” дадлагажигч хөтөлбөрийг нэг сарын хугацаанд зохион байгуулж байна. Оюутнууд хөтөлбөрт хамрагдсанаар хууль тогтоох үйл явцтай биечлэн танилцах, оролцох, Монгол Улсын Үндсэн хууль, төрийн байгуулал, бусад хууль тогтоомжийн талаарх онол-практикийн мэдлэгээ дээшлүүлэх, УИХ-ын гишүүд, албан хаагчид, бусад салбарын оюутан залуустай харилцаа холбоо тогтоох, УИХ-ын Байнгын хороодын өдөр тутмын болон Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэнгийн үйл ажиллагаатай танилцах зэрэг арга хэжээмд идэхитэй оролцох боломжтой” гэжээ.

Тайлбар байхгүй.

Тус хөтөлбөрийн эхний шатанд цахим байдлаар 1600 гаруй оюутан материал илгээж, шилдэг 100 оюутан шалгарсан байна. Шалгарсан оюутнууд өнөөдрөөс эхлэн УИХ-ын 25 гишүүнээс зөвлөгөө, мэдээлэл авахаас гадна олон төрлийн сургалт, семинарт хамрагдаж, төрийн бодлого боловсруулах үйл явцад өөрсдийн санал санаачилга, хувь нэмрээ бодитоор оруулах боломж бүрдэж байна.

Хуваалцах:

|
Чөлөөт бөхийн долоон жингийн АВАРГА тодорно

Чөлөөт бөхийн долоон жингийн АВАРГА тодорно

9 цагийн дараа

Сэтгүүлч Н.Уянга

Арьс ширний төв лабораторийг бүрэн шинэчилжээ

Арьс ширний төв лабораторийг бүрэн шинэчилжээ

8 цагийн дараа

Сэтгүүлч Б.Хонгорзул

ЭМД-ын шимтгэлд 15,840 төгрөг төлнө

ЭМД-ын шимтгэлд 15,840 төгрөг төлнө

8 цагийн дараа

Сэтгүүлч Н.Уянга

Төрийн гурван өндөрлөг эмгэнэл илэрхийллээ

Төрийн гурван өндөрлөг эмгэнэл илэрхийллээ

8 цагийн дараа

Сэтгүүлч Б.Хонгорзул

Цэргийн бүртгэл энэ сарын 22-нд дуусна

Цэргийн бүртгэл энэ сарын 22-нд дуусна

8 цагийн дараа

Сэтгүүлч Н.Уянга

Эрчим хүчний оргил ачаалал 19 МВт-аар буурчээ

Эрчим хүчний оргил ачаалал 19 МВт-аар буурчээ

7 цагийн дараа

Сэтгүүлч Н.Уянга

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.