dobu.mndobu

ТАНИЛЦ: Чөлөөт бөхийн УАШТ-ий эхний өдрийн ФИНАЛД шалгарсан бөхчүүд

ТАНИЛЦ: Чөлөөт бөхийн УАШТ-ий эхний өдрийн ФИНАЛД шалгарсан бөхчүүд

2025 оны чөлөөт бөхийн Насанд хүрэгчдийн УАШТ-ий эхний өдөр эрэгтэйчүүдийн дөрөв, эмэгтэйчүүдийн гурван жингийн барилдаанууд явагдаж медалийн эзэд тодрох билээ.

Эрэгтэйчүүдийн хамгийн хөнгөн жин болох 57 кг-д “Төгс” дэвжээний бөх 23 хүртэлх насныхны ДАШТ-ий хүрэл медальт Б.Мөнх-Эрдэнэ, Монголын чөлөөт бөхийн холбооны тамирчин 23 хүртэлх насныхны Монгол улсын аварга С.Жигүүр нар финалдлаа.

Тэгвэл 61 кг-ын жинд “Хилчин” спорт хорооны тамирчин ДАШТ-ий хүрэл медальт, Азийн АШТ-ий үзүүр бөх З.Занабазар, “Баянгол Аваргууд” академийн бөх ДАШТ-ий хүрэл, Азийн АШТ-ий хошой хүрэл медальт ОУХМ Т.Түвшинтулга нар аваргын төлөө барилдана.

65 кг-д бүх өрсөлдөгчөө цэвэр ялсан “Алдар” спорт хорооны бөх ДАШТ-ий хүрэл медальт Ц.Цогбадрах, “Баянгол Аваргууд” академийн тамирчин дэлхийн оюутан, залуусын универсиад наадмын хүрэл медальт Д.Төрбаяр нар тунаж үлдлээ.

Харин 70 кг-д “Хүч” спорт хорооны харьяат гавьяат тамирчин, ДАШТ-ий хүрэл медальт, “Парис-2024” олимпын наадмын V байрын шагналт Т.Тулга үдээс өмнөх бүх барилдаанууддаа цэвэр ялж финалдсан бол Монголын чөлөөт бөхийн холбооны бөх Б.Өсөхбаяр өнөөдөр таамаг эвдэж шигшээ барилдаанд зодоглохоор шалгарав.

Эмэгтэйчүүдийн 53 кг-ын жинд "Алдар" спорт хорооны бөх 23 хүртэлх насныхны ДАШТ-ий хүрэл, Азийн АШТ-ий мөнгө хүрэл медальтай Ч.Отгонтуяа, "Дархан Хасу FOHOW" клубийн харьяат Азийн АШТ-ий үзүүр бөх Ц.Намуунцэцэг нар аваргын төлөө барилдана. Эдгээр бөхчүүд хэсгийн шатнаа учраа таарахад Ч.Отгонтуяа 9:8 харьцаатайгаар ялсан юм.

62 кг-ын жинд дэлхийн аварга П.Орхон, С.Цэрэнчимэд нар ганц ч оноо алдалгүй бүх өрсөлдөгчөө цэвэр ялснаар нэвтхэн финалдлаа.

Харин 76 кг-ын жинд хүч сорьж буй бөхчүүд тойргоор барилдаж, аваргаа тодруулах юм.

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.