0

Цагдаагийн байгууллага Баян-Өлгий аймгийн Цамбагарав уулын байгалийн цогцолборт газар ховор амьтан хууль бусаар агнасан хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж, зөрчлийг илрүүлсэн байна.
Тодруулбал, Баяннуур сумын иргэн Т.Х нь улсын тусгай хамгаалалттай газар нутаг болох Цамбагарав уулын байгалийн цогцолборт газар Монгол Улсын Засгийн газраас баталсан ховор амьтны жагсаалтад багтдаг суусар булгыг хууль бусаар агнасан нь тогтоогджээ.
Уг хэрэгт холбогдуулан иргэн Т.Х-г яллагдагчаар татаж, хэргийг шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорын байгууллагад хүргүүлсэн байна. Улмаар Баян-Өлгий аймгийн сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх-ээс түүнд 7 сая төгрөгийн торгох ял оногдуулжээ.
Мөн Монгол Улсын Засгийн газрын 2023 оны 260 дугаар тогтоолоор суусар булгын экологи-эдийн засгийн үнэлгээг 945 мянган төгрөгөөр тогтоосон бөгөөд хуульд заасны дагуу уг үнэлгээг хоёр дахин нэмэгдүүлсэн хэмжээгээр хохирлыг нөхөн төлүүлсэн байна.
Цагдаагийн байгууллагаас иргэдийг хууль бусаар ан агнах гэмт хэрэг, зөрчлийн талаар мэдээллийг шуурхай өгч, байгаль хамгаалах үйлсэд хамтран ажиллахыг уриаллаа.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.