0
БНСУ-ын виз мэдүүлэхэд 30-40 хоног гадаад паспорт хураан авч, өөр улсад зорчихыг хязгаарлаж байгаа нь хүний эрх зөрчиж байна гэж үзжээ.
Тодруулбал, "Алтан гэрэгэ" хуулийн фирмийн хуульч Р.Булгамаа Хүний эрхийн үндэсний комисст гомдол гаргажээ. Ингэхдээ "БНСУ руу зорчих виз мэдүүлэхэд гадаад паспортыг 30-40 орчим хоног хураан авч, чөлөөтэй зорчих эрхийг хязгаарлаж байна. Аргагүй шалтгаанаар паспортаа буцаан авсан тохиолдолд визийн өргөдлийг цуцалж, хураамжийг буцаан олгодоггүй нэмж хохироодог. Виз олгохоос татгалзсан шалтгаанаа "зорилго тодорхой биш" гэх хариу өгч байгаа нь өргөдлөө хэрхэн сайжруулах, ямар баримт бүрдүүлэх талаарх мэдэх эрхийг хязгаарлаж байна" гэсэн байна.
Уг гомдлыг ХЭҮК хэлэлцээд, гадаад паспорт олон хоногоор хураан авч байгаа нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16.18 дахь заалт, Иргэний болон улс төрийн эрхийн олон улсын пактын 12 дугаар зүйлээр баталгаажуулсан чөлөөтэй зорчих эрх зөрчигдөх үндэслэл болж болно хэмээн үзжээ.
Улмаар Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгт үүнд арга хэмжээ авахыг хүсэж, албан бичиг хүргүүлсэн байна.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.