0
Огноо2025-01-21
Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан Багануур дүүрэгт ажиллах үеэрээ " Шимт баруун байдлагийн үндэс" хоршооны үйл ажиллагаатай танилцаж, шинэ хоршоо хөдөлгөөний талаарх санал хүсэлтийг нь сонслоо.
"Шимт баруун байдлагийн үндэс" хоршооны гишүүн Э.Түвшинбаярынх 40 сая төгрөгийн хөрөнгө оруулалтын зээл авч, махны чиглэлийн үхэр үржүүлэх, ногоон тэжээл тариалах чиглэлээр үйл ажиллагаа эрхэлж байна. Тодруулбал, 20 гаруй үхэр 60 гаруй тугал үржүүлэхээс гадна 40 га талбайд ногоон тэжээл тарьж, 5000 гаруй боодол ногоон тэжээл хураан авчээ.
Хоршоологч Э.Түвшинбаяр:
"Би Багануур дүүрэгт ирж суурьшаад дөрвөн жил болж байна. Өнгөрсөн онд Шинэ хоршоо хөдөлгөөнд нэгдэн орж, хоршооныхоо үйл ажиллагааг эхлүүлсэн нь цаг үеэ олсон чухал алхам болсон. Энэ жилийн хувьд тариалсан ногоон тэжээлээ борлуулж зээлийн эргэн төлөлтөө цаг хугацаандаа хийгээд явж байна.
Цаашид мах боловсруулах, жижиглэн борлуулах чиглэлээр үйл ажиллагаагаа өргөжүүлэхээр зорьж байна. Энэ хүрээнд шаардлагатай техник, тоног төхөөрөмжийн судалгаагаа гаргасан. Үүнээс гадна энэ салбарт маш том орон зай, ирээдүй байна. Залуучууд маань өөрсдийн жижиг бизнесээ эхлүүлэх алхмаа хийхэд Шинэ хоршоо хөдөлгөөний хөрөнгө оруулалтын зээл маш том дэмжлэг болно" хэмээн ярилаа.
Мөн тэрбээр, “Газрын тосны инженер мэргэжилтэй ч гадаадад төрөл бүрийн ажил хийсэн. Эх орондоо ирээд хийж бүтээх хүсэл их байсан тул хөдөө аж ахуйг сонгосон. Энэ нь ч эх орныхоо хөгжилд хувь нэмэр оруулж байгаа хэрэг. Цаашдаа улам төрөлжүүлж хүрээлэл, үр өгөөжээ нэмэх зорилго тавьж байна” хэмээн онцолсон юм.
Багануур дүүргийн хэмжээнд нийт 4 хоршоо шинээр байгуулагдсан бөгөөд хоршооны 12 малчин 405.0 сая төгрөгийн хөрөнгө оруулалтын зээлд хамрагдаад байна.
Хуваалцах:
"Гэртээ Ганцаараа" кинонд гардаг байшин 5,5 сая ам.доллароор худалдаалагджээ
14 цагийн дараа
Сэтгүүлч Н.Уянга
Чөлөөт бөхийн УАШТ үргэлжилж байна
14 цагийн дараа
Сэтгүүлч Н.Уянга
Шадар сайд Т.Доржханд Давосын эдийн засгийн 55 дугаар чуулганд оролцож байна
13 цагийн дараа
Сэтгүүлч Б.Хонгорзул
Э.Түвшинбаяр: Солонгост дөрвөн жил ажилласны эцэст эх орондоо мал аж ахуй эрхлэхээр шийдсэн
13 цагийн дараа
Сэтгүүлч А.Сайханбаяр
Гавьяат тамирчин Т.Тулга УАШТ-д түрүүллээ
12 цагийн дараа
Сэтгүүлч Н.Уянга
"Монголын ногоон нам" дээд шүүхэд өргөдөл ирүүлжээ
12 цагийн дараа
Сэтгүүлч Н.Уянга
СУРВАЛЖИЛГА: Агуулагдах хорт бодисыг 80 хувь бууруулсан “хөх нүүрс” үйлдвэрлэнэ
12 цагийн дараа
Сэтгүүлч А.Сайханбаяр
Багануурын батарей хуримтлуурын станц төвийн системд 7.566.000 кВт.цаг эрчим хүч нийлүүлжээ
11 цагийн дараа
Сэтгүүлч Н.Уянга
Агаарын чанар өчигдрийнхөөс сайжиржээ
11 цагийн дараа
Сэтгүүлч Н.Уянга
Dobu хөтөч: 100 сая төгрөгийн шагналын сантай мөсөн харвааны тэмцээний тухай мэдээлнэ
11 цагийн дараа
Сэтгүүлч А.Сайханбаяр
Ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна
10 цагийн дараа
Сэтгүүлч Н.Уянга
Дээд шүүх "Үнэн ба зөв нам"-ын даргыг бүртгэхээс татгалзжээ
5 цагийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
ТАНИЛЦ: Чөлөөт бөхийн УАШТ-ий эхний өдрийн ФИНАЛД шалгарсан бөхчүүд
5 цагийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
“Нээлттэй парламент” дадлагажигч хөтөлбөр эхэллээ
5 цагийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
Монгол баг “Цасан баримал”-ын дэлхийн аварга боллоо
7 цагийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
Чөлөөт бөхийн УАШТ-ий 57 кг-ын жингийн шилдэг дөрвөн бөх тунаж үлдлээ
7 цагийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
Шинийн нэгэн хэзээ болох талаар Гандантэгчэнлин хийдээс мэдээлэл өгнө
7 цагийн өмнө
Сэтгүүлч Б.Хонгорзул
Төмсний ургамаланцараас анхны элит үрийг бойжуулж эхэллээ
8 цагийн өмнө
Сэтгүүлч Б.Хонгорзул
Чөлөөт бөхийн долоон жингийн АВАРГА тодорно
10 цагийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
Чөлөөт бөхийн УАШТ үргэлжилж байна
14 цагийн дараа
Э.Түвшинбаяр: Солонгост дөрвөн жил ажилласны эцэст эх орондоо мал аж ахуй эрхлэхээр шийдсэн
13 цагийн дараа
Гавьяат тамирчин Т.Тулга УАШТ-д түрүүллээ
12 цагийн дараа
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.