0
Геополитикийн ээдрээтэй, адармаатай энэ цаг үед батлан хамгаалах бодлого, орон нутгийн хамгаалалт, дайчилгааг зохион байгуулах талаар орон нутгийн удирдлагуудад мэдээлэл танилцуулж, сургалт явуулж байна.
Дөрвөн жилд нэг удаа болдог "Цэрэг стратегийн бэлтгэл” сургалтын зорилго нь болзошгүй гамшгийн үед улс үндэстнээрээ бэлэн байхад оршиж байгаа юм. Холбогдох хуулиар энэ асуудлыг аймаг нийслэл, дүүргийн засаг дарга нар хариуцдаг.
Тэр утгаараа энэ удаагийн сургалтаар:
-Үндэсний сөрөн тэсвэрлэх стратеги
-Дайчилгаа болон төлөвлөлтийн шинэчлэл
-Нутгийн захиргааны байгууллагын үүрэг, оролцоо
-Монгол Улсын аюулгүй байдлын гадаад орчинд гарч буй өөрчлөлт, цаашдын чиг хандлага зэрэг сэдвийн хүрээнд мэдээлэл, сургалт хийж байна.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.