0
Огноо2025-01-22
Магадгүй та ганцаараа хэсэг амсхийхдээ эсвэл найз нөхөдтэйгөө уулзахдаа багадаа сонсдог байсан, хуучны танил дуугаа аялдаг байх. Харин тэр үед яагаад ч юм нэг их сэтгэл сэргэж эсвэл гуниг төрдөг. Энэ нь тухайн дуунаас үлдсэн мэдрэмж, мэдээлэл тархинд хадгалагдаж үлдсэнтэй холбоотой. Хэрэв сайн сайхны тухай дурсамжууд сэдрээсэн дуу байх юм бол залхах биш эсрэгээрээ улам дуртай болдог байна.
Хуучин дуу ихэвчлэн өнгөрсөн үеийн онцгой мөчүүдтэй холбоотой байдаг. Жишээ нь, хүүхэд нас, анхны хайр, сурагч нас гэх мэт дурсамжийг сэргээж, эерэг мэдрэмж төрүүлдэг. Дуу хөгжим нь сэтгэл хөдлөлийн хүчтэй өдөөгч бөгөөд өнгөрсөн үеийн сайхан мөчүүдийг бодогдуулж, тайвшруулах нөлөө үзүүлдэг гэж үздэг.
Олон улсын их сургуулиудын хийсэн хэд хэдэн судалгааг иш татан дуу хөгжмийн дурсамж сэдрээх, баяр гуниг төрүүлэх чадварын тухай авч үзье.
• Хуучин, танил дууг сонсоход тархинаас дофамин гэх аз жаргалын гормон ялгардаг. Энэ нь тухайн дууг сонсож байх үед мэдэрч байсан анхны сэтгэл хөдлөлийг дахин амилуулдаг. Харин энэ үед үүсдэг өөр нэгэн зүйл бол Ностальги. Энэ бол сэтгэл судлалын хувьд хүнийг аз жаргалтай, тайван байдалд оруулдаг байгалийн үзэгдэл юм. Тиймээс зарим үед дуу хөгжим бидний сайн найз болдог.
• Өөр нэгэн судалгаагаар хүн "танил зүйлд дурлах" хандлагатай байдаг тухай дурджээ. Дууг анх сонсож, түүнийг таатай хэмээн хүлээн авсан бол дараа нь тэр дууг дахин сонсохдоо тархи уг мэдрэмжийг дахин боловсруулж, илүү хүчтэй мэдрэмж төрүүлдэг. Үүнийг (Mere Exposure Effect) буюу автах нөлөө гэж нэрлэдэг.
• Германы Max Planck-ийн Хөгжмийн танин мэдэхүйн хүрээлэнгийн судалгаагаар хуучин дуртай дууг сонсоход тархины "хураангуйлалт ба сэтгэл хөдлөлийн төвүүд" илүү идэвхэждэг болохыг тогтоосон байна.
• 2011 оны судалгаагаар (University of California, Davis) дуу хөгжмийн санах ой нь хүний тархины гүн дэх лимбик системтэй (сэтгэл хөдлөлийг зохицуулдаг хэсэг) холбоотой тул дурсамжийг сэдрээх, эерэг мэдрэмжийг төрүүлэх чадвартай гэж үзсэн.
• Хуучин дуу нь хүний тухайн үеийн дүр төрхийг сануулж, өөрийн би хэн байсан, ямар мэдрэмжтэй байснаа бататгах хэрэгсэл болдог. Энэ нь өөртөө итгэх итгэл, амьдралынх нь утга учрыг сэргээх нөлөө үзүүлдэг.
Эдгээр хүчин зүйлсээс үүдэн дуртай хуучин дуугаа эргэн сонсоход бидний тархи эергээр хариу үйлдэл үзүүлж, баяр баясал, дурсамжаар дүүрэн мэдрэмж өгдөг байна. Танд зөвлөхөд завгүй амьдралынхаа хэмнэл дунд хаая ч гэсэн дуртай дуугаа сонсож байгаарай.
Хуваалцах:
Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 1004 иргэний ХАСУМ-ийг хянажээ
16 цагийн дараа
Сэтгүүлч Н.Уянга
С.Бямбацогт: Батлан хамгаалах тогтолцоог шинэ шатанд гаргана
16 цагийн дараа
Сэтгүүлч А.Сайханбаяр
Хятад улсын Оросоос импортлох нүүрсний хэмжээ санкци, үнийн уналтаас болж буурч байна
15 цагийн дараа
Сэтгүүлч А.Сайханбаяр
Дархан-Уул аймгийн зах зээлд шинэ ургацын ногоо нийлүүлнэ
15 цагийн дараа
Сэтгүүлч А.Сайханбаяр
МУГТ Э.Цэндбаатарын тулааны VIP тасалбарын үнэ НЭГ САЯ төгрөг
14 цагийн дараа
Сэтгүүлч А.Сайханбаяр
"Салхин цэцэг өвчний үед усанд орж, салхинд гарч болно"
14 цагийн дараа
Сэтгүүлч Н.Уянга
Ой гарантай нярайгаа хөнжлөөр ороож унтаад, буцаан татсаны улмаас бүтэж, энджээ
13 цагийн дараа
Сэтгүүлч Б.Хонгорзул
Мартагдашгүй дуу хөгжим, дурсамжаас төрөх “Ностальги”
13 цагийн дараа
Сэтгүүлч А.Сайханбаяр
Эрүүл мэндийн сайд асан С.Энхболд ЭМДЕГ-ын даргаар томилогджээ
13 цагийн дараа
Сэтгүүлч Н.Уянга
Цагаан сараар хоёр өдөр амрах ч Бямба, Ням гараг таарч байна
12 цагийн дараа
Сэтгүүлч Б.Хонгорзул
Ховд аймгийн Манхан суманд алга болсон иргэний цогцсыг олжээ
12 цагийн дараа
Сэтгүүлч Н.Уянга
Д.Ариунбаатар: Кабелийн утас зөвшөөрөлгүй татсанаас болж суваг гаргахад хүндрэлтэй байна
12 цагийн дараа
Сэтгүүлч А.Сайханбаяр
Баавар өөрийн брэндтэй болж, бууз, банш, царцаамаг борлуулж эхэлжээ
12 цагийн дараа
Сэтгүүлч Б.Хонгорзул
Толгойтод агаарын бохирдол "улаан түвшинд" хүрлээ
12 цагийн дараа
Сэтгүүлч Н.Уянга
Засгийн газар: "Гашуудлын үеийн дэгийн тухай” тогтоолын төслийг хэлэлцэж байна
11 цагийн дараа
Сэтгүүлч Б.Хонгорзул
ЦАГ АГААР: Говийн бүс нутгаар 4 градус дулаан байна
11 цагийн дараа
Сэтгүүлч Б.Хонгорзул
Dobu хөтөч: “Утааны асуудал: Стандарт, хяналт” хэлэлцүүлэг болно
11 цагийн дараа
Сэтгүүлч Н.Уянга
А.Бямбажаргал: Шөнийн илүүдэл эрчим хүчийг хуримтлуулж, оргил ачааллын үед буцаан нийлүүлж байна
4 цагийн өмнө
Сэтгүүлч А.Сайханбаяр
Орон даяар гашуудал зарлаж, Төрийн далбааг бөхийлгөнө
5 цагийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
Дархан-Уул аймгийн зах зээлд шинэ ургацын ногоо нийлүүлнэ
15 цагийн дараа
"Салхин цэцэг өвчний үед усанд орж, салхинд гарч болно"
14 цагийн дараа
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.